2010-11-10 , сараачсан: dao төрөл:
тас хар...
миний дотор юу ч үгүй. өмнө нь ийм байсан одооч ийм байна. ер нь миний санах бүхий л өдрүүд ийм байсан. тас хар... үүнээсээ би залхаад л... залхаад л... сүүлдээ залхахаас ч залхаад л... юугч үл анзаарахсан. чив чимээгүйн дунд гав ганцаараа суухсан. дахиад л ... дандаа л... чөтгөр аваг. өөрчлөх гэж оролдох бүр араасаа асар их өвдөлтийг дагуулаад байхаар нь би өөрчлөхийг оролдохоо ч больсон. хэзээ нэгэн цагт бичиж байсан тэнэг тэмдэглэлүүдээ эргээд уншихаар өөрийгөө шоолж инээх өдөр ирнэ байх гэж тас харанхуйгаар найдаж байна. гэтэл тэр хэзээ нэгэн цаг гэж хэзээ ч байхгүй зүйл бололтой...
2010-11-04 , сараачсан: dao төрөл:
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2010-11-03 , сараачсан: dao төрөл:
Хэрвээ чи бусад руу чулуу шидэх гэж байгаа бол буцаагаад намгаар булуулахдаа бэлтгэлтэй бай гэж хаанаас ч билээ уншиж байсын. угаасаа хэн яаж харьцнав тэрэнтэй тэгж харьцана гэсэн бодолтой хүмүүс олон байдаг нь тэдний буруу биш. энэ бол энгийн хирнээ байдг л хууль. харин би өөрөө хэрэв бодож санаж явдаг шигээ байдаг бол тийм хүн биш юмаа. товчхондоо бусдаар чулуу шидүүлэхээс санаа зовж эмээхгүй шидсэн болгоны өөдөөс чулуудаад байхгүй байхсан гэж хүсдэг. энэ мэдээж хэцүү байх. учир нь би өөрөө их анзааргагүй хүн.

бусдыг гомдоох үг хэлснээ өөрөө ч санахгүй явах үе зөндөө. тэр хирээрээ өөдөөс чул...
2010-11-02 , сараачсан: dao төрөл:
аягүй гоё өөдрөг юм бичий гэж бодоод ороод ирлээ. олон ч хүнээс чи дандаа хачин гунигийн юм бичхийн гэж хэлж байна. угаасаа засрахгүй бүтэхгүй этгээд л юм байгааз сүртэйшд :р. миний муу блогоор орж гараад гунигийг минь хамт мэдрэлцээд буцдаг найзууд байдагт машид ихээр баярлаж явдаг шүү. олон биш ч гэлээ уншаад л гараад яваад байгааг чинь мэдээл байдын. хичнээн хэлмээр бичмээр санагдавч хэл ам хуруу гар эвлэхгүй үе байнаа байна. тэр үедээ л энэмуугаа санахын. хөгжилтэй хөөртэй үедээ зайлуул таг мартчих юм. хэрвээ бичлэг орохгүй удаад байвал дажгүй л байгаам байна гэж ойлгоод яваад байхад болно...
2010-11-01 , сараачсан: dao төрөл:
ядаргаатай дуусч өгдөггүй намар. одоо дахиад хичнээн удах юм бүү мэд. өглөө ажил руугаа алхаж явах замдаа 11 сарын нэгэн өвлийн эхэн сар гэж бодоод хөөрөөд байсан чинь өвөл чинь 12 сараас эхэлдэг гэж хүнээс дуулаад урам хугаравшд :р. ер нь ойрдоо хүсэл байвч чадал алга болоод байх юм. нэг л их хий хоосон бодож гиеүрсэн хүн. гараас гарах бүтэл байхгүй. бодлоос гарах санаа байхгүй. шинэ санаа оновочтой шийдэл аль нь ч алга. бүх юм энгийн нэг хэвэнд цутгасан аятай өдрийн дэглэм. өглөө гарна орой харина. дунд нь нэг цалин буусны маргааш гэсэн ганц өөр дэглэм барьдаг өдөр. үлдсэн өдөрт нь өр зээл т...
2010-10-22 , сараачсан: dao төрөл:

..........

Чшш... тэр унтаж байна. Тэгээд зүүдэлж байна. ... Хөөрхөн инээхийг бодвол хөгжилтэй байгаа бололтой. Магадгүй анхны хайр гээчтэйгээ тааралдаад нисэж яваа биз. ...  Хөнгөн гуниглахыг нь үзвэл шаналж байгаа бололтой. Магад түрүүний дурлал нь бүтээгүй болохоор л ингэж байгаа биз. ... Дахиад инээж байна. Одоо тэр ханиа сонгожээ. он удаан хамт байх нэгнээ олжээ. ... Үр хүүхдээ үзэж өнөр өтгөн болжээ. ... Байз.. тэр уйлж байна уу даа. базаахгүй юм тохиолдсон бололтой. Мэдэх гээд яахавдээ. Мэдээжийн хэрэг ийм зүйл байх. Дандаа инээж байвал дараа нь санах юмгүй байхсан. Базаахгүй мэдээл дуул...
2010-10-14 , сараачсан: dao төрөл:
хоосон. хов хоосон. ингэтлээ хоосорчихоод огтхон ч шаналахгүй юм. ядаж жилийн өмнөх шигээ бодоол гансраал найдаал итгээл мөрөөдөөл... баймаар байх. гэтэл тэгсэнгүй.

өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна хэмээн хэдхэн хоногийн өмнө орилж байж. тэгээд л орой нь буцаад хэвэндээ орсон нь дээр гэж бодов. юу ч өөрчлөгдөхгүй. юуг ч өөрчлөхгүй. би хэн байсан тэр хэвээрэй. хэрвээ би муу хүн бол тэр л биз. сайн байна гэж угаас бүткүй хэрэг.

заримдаа өчүүхэн санагдаж байсан сэдэл аймаар хүнд аймаар том шалтгаан болж шаналалын үүд болдог. учир нь тэр зүгээр л чиний хий хоосон найдлагаас үүдэлтэй байх. харин мин...
2010-10-13 , сараачсан: dao төрөл:
би өөрчлөгднө гэж байхгүй юм байна.

худал тэмүүлэлээ муушааж хатуу донгодвол зохилтой энтр

оргил энэ хэвээрээн байж огтоос өөрчлөгдөхгүйгээр байсан нь дээр юм байна.

өөрчлөх гэж оролдсон оролдлого бүр яг л ижил үр дүн авчрах юм.

ойрдоо аманд аялагдсан дууг дахиж сонсохгүй ээ.

өчигдөрийн бишээ уржигдарын бичлэгийг таг мартсугай.

өө миний хайраа энтр



...
2010-10-11 , сараачсан: dao төрөл:
намар унаж буй навчны оронд хавар ургах навчнуудад зай хэрэгтэй гэнэ лээ. чөлөөлөгдөхсөн....

бодлоо үгээр илэрхийлж чадахаа байчиж. ядаад л иймэрхүү утга учиргүй сараачиж суухав... өнөөдөрөөс өөр хүн болохсон гэж бодох боллоо. өнөөдрөөс гэждээ. сүүлийн үед байнга л бодох боллоо. ингэхийн тулд өөрийгөө болоод чамайг чөлөөлж явуулмаар байна....

ойрд аманд би түүнийг харснаас хойш гэдэг дуу аялагдаад байгаа. харин өөрийгөө болоод өөр хэн нэгнийг хуурч байгаа мэтээр өөрийгөө төсөөлөхгүй юмсан....

хичнээн хүчтэй түлхэх тусам улам л хүчтэй эргэн ирдэг савлуур тоглоом шиг хичнээн хүчтэй хүснэм улам л т...
2010-10-08 , сараачсан: dao төрөл:
Амьдрал богинохон. залуу нас богинохон. заримдаа хэтэрхий урт хэтэрхий гунигтай санагддаг ч гэлээ үнэн хэрэгтээ хэтэрхий богинохон. нэг л мэдэхэд хорин жил болцон, одоо нэг л мэдэхэд гучин жил, бас дахиад нэг мэдэхэд жар хүрцэн үхлээ хүлээгээд хэвтэж байх биз. хөдлөшгүй зогсошгүй цаг хугацааны боол би элэгдэх тавилантайгаа эвлэрээд удаж байгаа ч гэлээ. элэгдэн элэгдэтлээ хүссэн бүхнээ амжуулахыг хүссээр л... энэ хирээрээ яарсаар л... гаднаа яарах хэрэггүй болдог зүйл болдогоороо л болно гэж үглэвч дотроо хүн бүгдээс түрүүлж хүрэхийг хүссээр л... бусдыг ятгахдаа бүү яар! гэчээд өөрөө болохоор ү...
2010-10-05 , сараачсан: dao төрөл:
Ингэтлээ галзуурах гэж байх уу. ойрдоо хийсэн бүтээсэн зүйлгүй нэг л хэвийн уйтгартай өдрүүд үргэлжилсээр л... хийх бүтээх сонирхол түй ч алга. залхмаар уйтгартай амьдрал. уйтгартай бас дахин утйгартай.

өнөөдөр цайны цагаар аддидасын гурван канттай энгланд гэсэн бичигтэй цамцтай хүүхэдтэй таарав. энгэрт нь аддидасын лого байлуу яалаа. ямар ч байсан umbro-гийн улаан ромбо байгаагүй. иймэрхүү юм хум авахдаа сайн анзаарч харж бай гэж хэлмээр санагдсан ч танихгүй хүнд тэгж хэлээд ад болоод яахав гэж бодоод хэлээ хазаад өнгөрөв.

...
2010-09-29 , сараачсан: dao төрөл:
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2010-09-27 , сараачсан: dao төрөл:
Уржигдар нэг найзтайгаа жоол ярьж суулаа. хүмүүний амьдралын хэвшил, аз жаргалтай төгсгөлд хүрэх аргачлал, жишээ болгочихмоор нийгмийн эсвэл улсын байдал энтр гээд өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн юмны талаар хөөрөлдөв. эцэстээ марс руу нисэх тийз хүн бүхэнд хүрэлцэхгүй нь тодорхой байхад маниус энд ингэж элийрцгээгээд яахав гэсэн псимист хандлагаар эхэлсэн яриа маань боломж байж бас болох юм энтр гэсэн оптимист хандлагаар төгсөх тийшээ хандав. хандав ч гэждээ энэ нь зөвхөн өрнөл байсанг өнөөдөр л ойлголоо.
энэ ярианыхаа эхлэл рүү дахиад нэг очиход "олон зуун жилийн" ардчилалын түүхтэй тэр нэ...
2010-09-23 , сараачсан: dao төрөл:
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2010-09-20 , сараачсан: dao төрөл:
маньд нь сая захиа ирээд ккк. эхнээс нь жоохон харлаа. тэгсэн эхлээд хэн ч зохиосон гэнэв дэлхийг хэд ч хэрэн тойрсон гэнэв баахан оршилдож байснаа араас нь баахан баян болгох юм ярьж байснаа шууд залгуулаал сүрдүүлээ наачдын кк. алт олсон л гэнэ шоронд орсон л гэнэ албан тушаалаасаа зайлуулагдсан л гэнэ аймр үнэтэй гэрээ байгуулсан л гэнэ. алла пугачева мундаг дуучин болсон нь хрушев ажлаасаа халагдсан нь өөр хэн ч байдын билл гейтс агаа тэрбумтан болсон арай өөртэй нь хамаатай гэчээгүй байгаа. ай хөөрхий аз жаргалыг мөнгөтэй болох албан тушаалдаа үлдэх гэж ойлгодог хүмүүст л сонин байхдаа эн...
2010-09-15 , сараачсан: dao төрөл:





Цэцгэнд би дургүй ээ, тэд
Цэнгэлт үдэшлэг, хурим, оршуулга
Үдшийн зочний ширээг санагдуулдаг...
                                                                                                                                                                       А.А

2010-09-14 , сараачсан: dao төрөл:
хэн нэгэн бас дахиад нэг хэн нэгэн байжээ. нийлээд хоёр хэн нэгэн гэсэн үг. эхний хэн нэгэн амлалт өгчээ. удаах хэн нэгэн нь амлалтийг нь хүлээгээд л байж. эхний хэн нэгэн өөрийнхөө чадлаар амлалтаа биелүүлэхийг хичээсэн ч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар биелэж өгөхгүй л байж. удаах хэн нэгэн нь хүлээж цөхрөөд яваад өгчээ. эхний хэн нэгэн нь биелүүлж чадахгүй юм амалсандаа өөрийгөө хичнээн зүхсэн ч хэдийн хожимдсон бололтой. энэ олон хэн нэгэнүүд болон тэдний бие биендээ өгсөн амлалт үнэндээ хэнд хамаатайн бэ. энэ ч бас яахав.

бас нэг хэн нэгэн бас дахиад нэг хэн нэгнээс түүний хүсэж байгааг...
2010-09-09 , сараачсан: dao төрөл:
заримдаа яг л галзуурах шахах юм. гэхдээ ингэж хичнээн ч удаа үглэж хичнээн ч удаа блогтоо оруулсан болдоо тоолохоос залхуурчлаа. гэхдээ л яг л тэр мэдрэмжүүд үргэлж давтагдах юм. уйлмаар магадгүй орилмоор эсвэл зүгээр л согтотлоо уумаар. юуг ч үл анзааран бодолдоо дарагдаж хэвтмээр... нэг тиймэрхүү л өнөөдөр бас л тийм байна. гунигтай ч гэхүү байдгаараа л гэхүү юу гэхээ мэдэхгүй юм.
...
2010-09-06 , сараачсан: dao төрөл:
Өнгө гэрэлтэй энэ байшинг
Өөлөх муулах аргагүй
Усан оргилуурт ордны нөмөрт
Удаан жил амьдарчээ
Босгоор нь би гуйлгачин явж орсон,
Босгоор нь тэндээс, гуйлгачин хэвээр гарлаа...

                                                            А.А
Энэ видеог үзэхэд таны компьютерт Flash тоглуулагч суусан байх хэрэгтэй.
2010-08-31 , сараачсан: dao төрөл:
Юу хийхээ гэхүү юу бичихээ гэхүү Ер нь яах гээд байгаагаа мэдэхээ байчихлаа. би ер нь хэн ч юм эсвэл юу юм юмуу. идэх гээд л амьдраад байгаа ч юмуу. эсвэл зүгээр л амьд алхаж гишгэхийн тулд идээд ч байгаа юмуу. бишээ биш идэж уух энд хамаагүй зүгээр л би хаана юу хийгээд байгаан болоо.

...

эндхийн амьдрал зүүд юм
эргээд хэн ч түүнийг санахгүй ээ
санахгүй байх тусмаа сайхан санагдах
сайхан зүүд юм
тэнд би хэр сайхан байх бол
мансуурал минь хир урт вэ
удаан байх тусмаа
утгагүй санагдах
уртийн урт миний нирваанаа

ойрдоо энэ дуунд ихээ дурлаад байгаа. бодмооргүй байна бодохоос залхаж байна гэж гаднаа хичн...