2010-09-14
хэн нэгнүүд
хэн нэгэн бас дахиад нэг хэн нэгэн байжээ. нийлээд хоёр хэн нэгэн гэсэн үг. эхний хэн нэгэн амлалт өгчээ. удаах хэн нэгэн нь амлалтийг нь хүлээгээд л байж. эхний хэн нэгэн өөрийнхөө чадлаар амлалтаа биелүүлэхийг хичээсэн ч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар биелэж өгөхгүй л байж. удаах хэн нэгэн нь хүлээж цөхрөөд яваад өгчээ. эхний хэн нэгэн нь биелүүлж чадахгүй юм амалсандаа өөрийгөө хичнээн зүхсэн ч хэдийн хожимдсон бололтой. энэ олон хэн нэгэнүүд болон тэдний бие биендээ өгсөн амлалт үнэндээ хэнд хамаатайн бэ. энэ ч бас яахав.

бас нэг хэн нэгэн бас дахиад нэг хэн нэгнээс түүний хүсэж байгаагаас нь ихийг хүсээд түүнийг залхаах вий гэсэндээ аз жаргалтай амьдралд тээг садаа болох вий гэсэндээ бодохгүй байхыг хүссэндээ зүгээр л яваад өгөхийг хүсэвч өөрийг нь ингэж бодож байгааг ойлголгүй зүгээр л залхаад яваад өглөө гэж бодох вий гэсэндээ яахаа мэдэхгүй эргэлзээл зогсож байжээ. одоо энэ тийм ч чухал биш ч гэлээ хэн нэгэн нь хэн нэгний хүсээд байгаа шиг байна гэхээр өдөр бүр зүрх лүүгээ зүүгээр шивүүлэхээс айгаад байна гэдгээ бас хэлж чадахгүй өөрийгөө бодсон хувиа хичээгч гэж бодчих вий гэсэн айдас нь хэлсэндээ хүрдэггүй хөгийн амьтан гэж бодох гэсэн айдастай нь холилдоод учир нь үл олдох баахан хэн нэгэн баахан айдас бас эргэлзэл тээнгэлзэл бүх зүйл болж хувирчээ.

утга учиргүй олон хэн нэгэн утга учиргүй хичээл зүтгэл утга учиргүй айдас утга учиргүй бодол....

Сараачсан: dao | цаг: 15:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


тэгээд байчихгүйдээ кэкэ
Сараачсан: dao цаг: 16:13, 2010-09-15 | Холбоос | |


buh zuil baih bolomjtoi. yag ene heveerei.
Сараачсан: Зэрэглээ цаг: 15:59, 2010-09-15 | Холбоос | |


хэрэв тийм бол амар байхгүй юу. ядаж л аль нэг хэн нэг нь алга байсан бол ч гуниглах
Сараачсан: dao цаг: 15:55, 2010-09-15 | Холбоос | |


hen negnuud baihgui bol hen negen iim yum bichku baih baisan.
Сараачсан: Зэрэглээ цаг: 15:52, 2010-09-15 | Холбоос | |


хэ хэ юу ойлгоод байгаамдээ :р
Сараачсан: dao цаг: 14:13, 2010-09-15 | Холбоос | |


ойсон ойсон тэгээд онхолдсон болсон байна кккккк хэлээ гаргах
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 11:59, 2010-09-15 | Холбоос | |


бүгд л хэн нэгэн байхымдаа энтр гэж бодоод жоол тайвшрав :р
Сараачсан: dao цаг: 20:03, 2010-09-14 | Холбоос | |


гоё шүү би ч бас хэн нэгэн байж үзсэн юм байна хэхэ
Сараачсан: Сурах Шалтгаан цаг: 18:52, 2010-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax