2010-11-01
ядаргаатай дуусч өгдөггүй намар. одоо дахиад хичнээн удах юм бүү мэд. өглөө ажил руугаа алхаж явах замдаа 11 сарын нэгэн өвлийн эхэн сар гэж бодоод хөөрөөд байсан чинь өвөл чинь 12 сараас эхэлдэг гэж хүнээс дуулаад урам хугаравшд :р. ер нь ойрдоо хүсэл байвч чадал алга болоод байх юм. нэг л их хий хоосон бодож гиеүрсэн хүн. гараас гарах бүтэл байхгүй. бодлоос гарах санаа байхгүй. шинэ санаа оновочтой шийдэл аль нь ч алга. бүх юм энгийн нэг хэвэнд цутгасан аятай өдрийн дэглэм. өглөө гарна орой харина. дунд нь нэг цалин буусны маргааш гэсэн ганц өөр дэглэм барьдаг өдөр. үлдсэн өдөрт нь өр зээл тавьж амьдрах ч биш ажиллах ч биш нэг тиймэрхүү.
Сараачсан: dao | цаг: 14:03 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих