2010-10-22
утга учиргүй 3

..........

Чшш... тэр унтаж байна. Тэгээд зүүдэлж байна. ... Хөөрхөн инээхийг бодвол хөгжилтэй байгаа бололтой. Магадгүй анхны хайр гээчтэйгээ тааралдаад нисэж яваа биз. ...  Хөнгөн гуниглахыг нь үзвэл шаналж байгаа бололтой. Магад түрүүний дурлал нь бүтээгүй болохоор л ингэж байгаа биз. ... Дахиад инээж байна. Одоо тэр ханиа сонгожээ. он удаан хамт байх нэгнээ олжээ. ... Үр хүүхдээ үзэж өнөр өтгөн болжээ. ... Байз.. тэр уйлж байна уу даа. базаахгүй юм тохиолдсон бололтой. Мэдэх гээд яахавдээ. Мэдээжийн хэрэг ийм зүйл байх. Дандаа инээж байвал дараа нь санах юмгүй байхсан. Базаахгүй мэдээл дуулаа байлгүй. бас дээр нь хэн нэгнийгээ алдаа биз. ... Одоо тэр сэм сэмхэн санаа алдах чинь .. сэрэх цаг ойртсоныг анзаарчдээ. ... Урт ч юм шиг энэ зүүднээсээ уйлж сэрдэг нэгэн байхад гарцаа байхгүй сэрнэ гэдгээ анзаарч гайхалтай тайвнаар сэрдэг нэгэн ч байна. Аль нь ч байсан гэхдээ амьдарч зүүдэлсэнээ биш үхэж зүүдэлснээ ярисаар л сэрдэг... Үнэндээ тэр тэдний л ижил "Үхэж байна гэж зүүдэллээ" гэж ярисаар сэрлээ....

..........

БИ хар бараан өнгөнд дургүй бас цагаан цайрууд ч дургүй. Ер нь өнгө хэмээх гэрлийн хуурмаг үзэгдэл нүдэнд өртөхөд дургүй.
БИ бас сэтгэлээрээ харахад дургүй. Цагаан өнгийг хар байгаасай гэж хүссэндээ хар болгож хардаг нүд, сэтгэл, хүсэл гуравтаа дургүй. Үнэндээ цагаан гэдгийг нь мэдсээр байж хар байна гэж өөрийгөө хуурах утгагүй. Гэсэн ч утгагүй гэдгийг нь мэдсээр байж, дургүй гэдгээ санасаар байж өөр нэгэн өнгийг хараад өөрийгөө хуурч сэтгэлээ зогоох юм. Өөрийгөө хуурч өнгөнд дурлах нь хялбар болоод л тэр биз..
Утга чанаргүй, хий хоосон, харагдах зүсгүй, баригдах биегүй тийм л өнгийг харахсан. Тэгвэл тэрэнд дурлаад тэр дороо үхсэн ч яахав....

Сараачсан: dao | цаг: 14:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


namaig ugeer ilerhiilegdeshgui geed bgaamo :p

he he tiim ch sain medehgui e unende. oilgohod bas uhaan shaardah bolohoor
Сараачсан: dao цаг: 18:25, 2010-12-15 | Холбоос | |


daog vgeer ilerhiileshgyi. ilerhiilegdsen bol ter dao bish. zen sonirhdoguu?
Сараачсан: Зочин цаг: 18:18, 2010-12-15 | Холбоос | |


upshot: хэ хэ юуных н философич ккк
пиги: надад бол амархан л байгаамдаа :р
зурай: хэ хэ гэсэн ч амьдрахаас яахавдээ сонголт байхгүйм чинь :р
луна: дурлаачээ ккк
Сараачсан: dao цаг: 14:42, 2010-11-01 | Холбоос | |


дурламаар...
Сараачсан: luna цаг: 21:31, 2010-10-29 | Холбоос | |


Маш гоё
Чиний ингэж бичихэд чинь дуртай шүү ирмэх . Нээрээ цагаан гэдгийг нь мэдсээр байж хар л байх даа гэж. Утгагүйг нь мэддэг мөртлөө л тэгж хардаад байх. Ер нь л том хүн шиг амьдрах муухай ........ уйлах
Сараачсан: Zurai цаг: 21:28, 2010-10-29 | Холбоос | |


Ungund durlah ch bs tiim hyalbar zuil bish shuu, uuriiguu huurah l amarhan bolhoos..
Сараачсан: pigi цаг: 20:28, 2010-10-29 | Холбоос | |


яг л философичоос гарах үг байнадаа.
Сараачсан: upshot_gp цаг: 16:38, 2010-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax