2010-10-14
хоосон. хов хоосон. ингэтлээ хоосорчихоод огтхон ч шаналахгүй юм. ядаж жилийн өмнөх шигээ бодоол гансраал найдаал итгээл мөрөөдөөл... баймаар байх. гэтэл тэгсэнгүй.

өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна хэмээн хэдхэн хоногийн өмнө орилж байж. тэгээд л орой нь буцаад хэвэндээ орсон нь дээр гэж бодов. юу ч өөрчлөгдөхгүй. юуг ч өөрчлөхгүй. би хэн байсан тэр хэвээрэй. хэрвээ би муу хүн бол тэр л биз. сайн байна гэж угаас бүткүй хэрэг.

заримдаа өчүүхэн санагдаж байсан сэдэл аймаар хүнд аймаар том шалтгаан болж шаналалын үүд болдог. учир нь тэр зүгээр л чиний хий хоосон найдлагаас үүдэлтэй байх. харин миний хувьд өөрийгөө өөрчлөх өчүүхэн сэдлээ хайхаас залхсан нэгэн энэ миний сайн эсвэл муу тал. ялгаа бол үнэндээ байхгүй. яагаад гэвэл сайн нь ч бай муу нь ч бай үүнийг би хүсдэг.

гэхдээ бас шалтаг байнаа. өнөөдөр чи хэн нэгний талхыг булаахгүйгээр хоолоо олж идэхгүй. газарт хэвтэж байсан өчүүхэн талхны буланч өөр нэгний оройн зоог байсан байж болно. тэхээр чи тэр бүгдэд шаналаад тэр бүгдийг бодоод байвал чи өөрөө өлсөж үхнэ. өнөөдөр чиний олсон мөнгө өөр нэгний алдсан мөнгө байсан учираас л чамд олдсон хэрэг. битий шанал.

олон олон утга учиргүй бичлэг оруулсаар ... орой нь бас дахиж бодсоор....

гэхдээ би ямартай ч өөрийгөө хуурж зүрхлэх хүн бол биш. заримдаа бүгдийг шинээр эхэлж цоо шинээр амьдармаар гэхдээ тэгмээргүй. зүгээр л дахиж оролдохоос, дахиж өөрийгөө хууран шинэ найдлагыг бий болгохыг хүсэхгүй.

хийсэн бүхэн маань зүгээр л нэг төсөөлөл. бас зүүд. өнөөдрийн амьдрал угаас хангалттай утга учиргүй. би ч тэд ч үгүй, магадгүй үүнийг уншиж буй та ч үгүй. угаас би гэж байхгүйгээс энд хэн ч бичээгүй. хий хоосон утга учиргүй эцэст нь өтөнд бариулах азгүй тавилан.

зогсохсон... зүгээр л зогсохсон. мэдрэмжгүйг мэдэрч буй энэ үедээ л зогсохсон. миний мефистофель чи хаана байна. би энд л зогсмоор байна. хамаагүй ээ сүнс гэж байдаг бол тэрнийг минь чи ав. харин намайг энд л үлдээчих..

Сараачсан: dao | цаг: 15:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(14)
Сэтгэгдэл:


daanch buh faustuud mephistofeld barigdsan doo гуниглах
Сараачсан: MAR2 цаг: 17:17, 2010-10-19 | Холбоос | |


Фауст: Байз даа түр хүлээ. Яг энэ мөчид цаг хугацааг зогсоомоор байна.



Гарцаагүй мэдрэх мэдрэмж болохоор нь

Ганцаардал уй гунигтаа би дуртай

Яваад өгөх бүхний төлөө биш

Яг л энэ гунигийнхаа төлөө

Цаг хугацааг зогсоохийг хүснэ.





гэж хэзээж юм бичиж байжээ би.
Сараачсан: dao цаг: 17:08, 2010-10-19 | Холбоос | |


hun hunii medremjee gej kkk
Сараачсан: MAR2 цаг: 17:04, 2010-10-19 | Холбоос | |


надад бол мефистофел л энэ мэдрэмжийг минь хадгалж үлдээж чадах юм шиг санагдаж байна гуниглах
Сараачсан: dao цаг: 17:02, 2010-10-19 | Холбоос | |


mephistofeleer yaadgiim. chi endee l bna shd баярлах
Сараачсан: MAR2 цаг: 17:00, 2010-10-19 | Холбоос | |


зэрэглэ: за мидлаа
сурах шалтгаан: надыг харин бичлтэй нь биш кэкэ
Сараачсан: dao цаг: 16:30, 2010-10-19 | Холбоос | |


Daiana тиймэрхүү гажиг байдалд байхыг хүсдэггүй цоглог юм аа гоё шүү

Дао-г одоо бичилтэй нь биш дээ хэхэ... гоё шүү
Сараачсан: Сурах Шалтгаан цаг: 15:58, 2010-10-16 | Холбоос | |


1t aimar goy tsoglog duu sons
2t hiih yostoi zuilsee bod
3t hen negen ooriihoo lag gej boddog hvnee bod tegeed bi ternees lag bolno gej bod
4t tegeed hiij ehel
5t neeh goy, amidral ymar saihan yumbe gej oortoo itguul dotroosoo bayrla hoor. aimar bayart yavdal tohiosiim shig dogdol...

neg hesegtee l saihandaa..

gehdee odor bur tiim baih gej hicheegeerei
Сараачсан: Зэрэглээ цаг: 14:41, 2010-10-16 | Холбоос | |


dao shalagrliin huuliig medne bizdee.tegee l boloo баяртай байна
Сараачсан: upshot_gp цаг: 19:54, 2010-10-14 | Холбоос | |


тийм байх бодол дунд төөрцөн хүн явжывал тэр нь дао л байж таарах нь хэлээ гаргах
Сараачсан: arch_tseegii цаг: 18:17, 2010-10-14 | Холбоос | |


uuriinhuu bodold tuursun l bol bi muun harin busad uyed bi bish yum bna entr хэлээ гаргах
Сараачсан: dao цаг: 17:46, 2010-10-14 | Холбоос | |


магадгүй энэ яаг дао л байх тэ хүмүүсээ smug
Сараачсан: arch_tseegii цаг: 17:36, 2010-10-14 | Холбоос | |


өнөөх л дао бичиж байсан биз. магадгүй энэ хуучин мэдрэмж байх. гэхдээ надад бол санагдах юм алга

Сараачсан: dao цаг: 16:57, 2010-10-14 | Холбоос | |


энэ нэг л уншиж байсан юмшиг санагдаад байхын smug
би нэг удаа лав өөрийгөө энэ ертөнц дээр байхгуу хов хоосон мэт санагдаж байсан л юм байна
тэр үед их сонин мэдрэмж төржийлээ nerd
Сараачсан: arch_tseegii цаг: 16:48, 2010-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax