2010-10-08
Яарсаар...
Амьдрал богинохон. залуу нас богинохон. заримдаа хэтэрхий урт хэтэрхий гунигтай санагддаг ч гэлээ үнэн хэрэгтээ хэтэрхий богинохон. нэг л мэдэхэд хорин жил болцон, одоо нэг л мэдэхэд гучин жил, бас дахиад нэг мэдэхэд жар хүрцэн үхлээ хүлээгээд хэвтэж байх биз. хөдлөшгүй зогсошгүй цаг хугацааны боол би элэгдэх тавилантайгаа эвлэрээд удаж байгаа ч гэлээ. элэгдэн элэгдэтлээ хүссэн бүхнээ амжуулахыг хүссээр л... энэ хирээрээ яарсаар л... гаднаа яарах хэрэггүй болдог зүйл болдогоороо л болно гэж үглэвч дотроо хүн бүгдээс түрүүлж хүрэхийг хүссээр л... бусдыг ятгахдаа бүү яар! гэчээд өөрөө болохоор үнэн сэтгэлээсээ яарсаар л... гэвч эцэстээ энэ бүхний төгсгөл нь ойлгомжтойг санахаар яарах нь утгагүй ч юм шиг бодоод л... үнэндээ бид өөр юу руу ч биш үхэл рүүгээ л яарцгааж байна. өндөр байшин хурдан машин сайхан хайр, хөөрхөн хүүхэд гэж бодовч тэр бүгдээ эндээ орхиод зовлогон биеээ газар булуулаад л төгсөх төгсгөлд хүрэх гэж яарсаар л... дуусах нь тодорхой амьдралаас амталж болох жаргалыг амтлаж үзэхийг яарсандаа дурлал хайр гээчийг шүлэг дуунд гардагаар төсөөлсөөр. үнэндээ энэ бүхэн утгагүй бишээ утгатай. яарах нь зөв бөгөөд зүйтэй. яахавдээ үхээд л дуусах амьдралд олсон бүгдээ орхиод явах ч гэсэн энэ бүх хугацаанд мэдэрсэн мэдрэмж шаналсан гуниг үүрсэн зовлон бүр чинь чамтай л хамт үгүй болох болохоор өөрийнхөө өчүүхэн цаг хугацаанд амжиж чадах бүхнээ хийх гэж яарсаар л....
Сараачсан: dao | цаг: 14:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


би харин засрах санаатай л байна. тэгээл ингээл бичээд байна. ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 16:55, 2010-10-11 | Холбоос | |


bitii ingejeeldaa. 60hursen manai emee msg bichij surchaad, nadaa mail hayag neej og geed baihad 20 hol garaagui yvaa chi min ingej bolkushd
Сараачсан: Зэрэглээ цаг: 14:47, 2010-10-11 | Холбоос | |


Агар цагийн мөлхөх мэт амгалан хүрдийг голох мэт хараад

Айлын булиа ах шиг хэзээ том болно доо гэж санааширч суусан

Ахиад олдохгүй хайран цаг хугацаа хэмээн шагшрах томчуудыг гайхаж

Анзаарах ч сөхөөгүй гүйж явсан

Арван хэдхэн нас минь чи одоо тэртээд хоцорч үлдэж

Одтой шөнөөр хайрын дуу аялж амрагийн болзоонд яаран догдолно тэмүүлсээр

Охин хонгор бүсгүйд хайрын үгсээ зориг гарган хэлчхээд

Олноос онцгой одон авчихсан юм шиг баярлаж явсан тэр

Омоглон танхил хорин хэдхэн нас минь чи өдийд

Онгон талын зэрлэг гөрөөс шиг тэртээд цахилсаар одож

Од шиг туяарч сар шиг гэрэлтсэн айлын тэр булиа ах шиг

Одоо надад ч бас очих юмсан гэж мөрөөдсөн гучин хэдэн нас минь байна

Эргээд дурсахад өчигдөрхөн мэт санагдах тэр л он жилүүд

Эндүүрч андуурч алдаж онож явсан ай миний энэхэн амьдрал
Сараачсан: amanjinka цаг: 18:57, 2010-10-10 | Холбоос | |


жигүүр: гэгээрэлийн тухай би юу ч мэдэхгүй. үсрээд л төсөөлж чадна. өөрөөр байвал би хүн биш бурхан болно.
хүү: тэврэлт
чойрын хүү: эцэстээ дахиал даарна. гуниглах
цээгий: битгий яар!
Сараачсан: dao цаг: 15:58, 2010-10-08 | Холбоос | |


харин тиймээ мэдээд байгаа хэрнээ мэддэггүй балай шүү цаг хугацаа гэж
Сараачсан: arch_tseegii цаг: 15:23, 2010-10-08 | Холбоос | |


Яарвал даарна даарвал бас дулаан газар луу яарна инээх инээх
Сараачсан: Чойрын Хүү цаг: 15:19, 2010-10-08 | Холбоос | |


гоё шүү
Сараачсан: xvv цаг: 15:18, 2010-10-08 | Холбоос | |


Аая. ухаарал явжийшд. би гэгээржийгаа гэж хэлээгүй юу чамайг хэлээ гаргах
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 15:06, 2010-10-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax