2010-11-03
анхааралтай бай
Хэрвээ чи бусад руу чулуу шидэх гэж байгаа бол буцаагаад намгаар булуулахдаа бэлтгэлтэй бай гэж хаанаас ч билээ уншиж байсын. угаасаа хэн яаж харьцнав тэрэнтэй тэгж харьцана гэсэн бодолтой хүмүүс олон байдаг нь тэдний буруу биш. энэ бол энгийн хирнээ байдг л хууль. харин би өөрөө хэрэв бодож санаж явдаг шигээ байдаг бол тийм хүн биш юмаа. товчхондоо бусдаар чулуу шидүүлэхээс санаа зовж эмээхгүй шидсэн болгоны өөдөөс чулуудаад байхгүй байхсан гэж хүсдэг. энэ мэдээж хэцүү байх. учир нь би өөрөө их анзааргагүй хүн.

бусдыг гомдоох үг хэлснээ өөрөө ч санахгүй явах үе зөндөө. тэр хирээрээ өөдөөс чулуу шидсэн хүнлүү анзаарлгүйгээр чулуудцан үе ч байна. гэхдээ би үүндээ харамсдаг. миний туйлбаргүйнх байх. бас дахиад гэхдээ хүн туйлбартай байх зүйл дээрээ туйлбартай байж туйлбаргүй байх үедээ бууж өгч чаддаг хийсэн үйлдэлдээ харамсч чаддаг алдаагаа давтахгүйг хичээдэг байх хэрэгтэй л гэж боддог. магадгүй миний буруу байж мэднэ гэсэн бодлыг үргэлж өөртөө хадгалж явахыг хүсдэг.

учир нь би хүний дотор нь орж үзэж чадахгүй учир би буруу бодоод тэр хүний өмнөөс шийдлийг гаргаж ирээд байж магадгүй. тийм учраас тэр хүний зөв байх нь миний зөв байх магадлалаас хэд дахин илүү гэж боддог. гэсэн ч өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлээ үндэслэлтэй нотолгоогоор баримтжуулж байхыг хүсдэг. гэсэн ч ойлголцохгүй хэвээр бол "би яагаад тэр хүний өмнөөс бодох ёстой гэж" гэж боддог. магадгүй хожимдсон ухаарал ч байж мэднэ. гэхдээ өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлийг тултал нь явж байж санаа амардаг болохоор үнэхээр ойлголцохгүй үедээ л за болий гэж хэлдэг. дотроо бол миний буруу байх магадлалыг дахиж хайхаа больдог. учир нь одоо бол тэр хүнд би  өөрийгөө ойлгуулах шаардлага үгүй болсон болохоор л тэр.

хүнтэй маргана гэдэг үнэн хэрэгтээ өөртэйгээ маргаж байгаа хэрэг. яг үүн шиг хүн лүү чулуу шиднэ гэдэг өөр лүү гээ чулуу шидэж байгаагаас огтоос ялгаагүй. харин би хүнлүү хэзээ ч чулуу шидэхгүйг хүсдэг. чадаж байгаа эсэхийгээ би мэдэхгүй. учир нь хүн болгон над шиг нээлттэй бас хаалттай байдаггүй. гомдол бухимдлаа дотроо хадгалах нэгэн байхад хаа хамаагүй хүнд цацаж явдаг нэгэн ч байна. би хэлэх үгээ хэлнэ. хэлэхгүй үгээ хэлэхгүй. харамсалтай нь миний энэ зарчим тэр бүр хүнд ойлгомжтой биш учраас зарим нь намайг далд нууцлагдмал гэдэг зарим нь чи хэтэрхий нээлттэй гэдэг. гэхдээ нээлттэй гэдэг үг бол сайн таних сайн мэдэх гэж боддог хүмүүсээс маань ирдэг. тэхээр би дотны хүндээ нээлттэй мэдэхгүй хүнд хаалттай тийм л нэгэн байх. буруу ч юм бий зөв ч бий энэнд.

энэ лүү би чулуу шидээгүйдээ гэж бодох хүнээс гомдлын үг сонсох нь олонтаа. сайн найз гэж итгэж байсан нэгэнийг надад гомдоллох авиаг хаа нэгтээгээс сонсохоор урам хугардаг. учир нь тэр намайг сайн ойлгоогүй байж гэсэн харамсал төрдөг. үүнийгээ хэлж учираа олохыг хүсдэг. тэр бүр амжилттай болохгүй ч ихэнхдээ үр дүнд хүрч тэр хүнийг юу зовоогоод байгааг би ойлгодог. үнэхээр миний алдаа байвал уучлал гуйна. үгүй бол үнэнгээ л хэлдэг. үр дүн үргэлж биш ч ихэнхдээ гайхалтай. энэ бүхний эцэст улам илүү бие биенээн ойлгож бүр дотны найзууд болох нь олонхи.

эцэстээ миний найзууд намайг хайнга гэдгийг маань мэдэх учир надад хэн нь ч гомдоллодогүй. гэхдээ л анхааралтай байхгүй бол горьгүй юм байна. бүх хүнтэй харьцдаг шигээ "зарим хүмүүс"-тэй харьцах нь буруу юм байна. инээдтэй нь энэ бодол маань их удахгүй мартагдна. надруу чулуу шидсэн бүхэн лүү би зөрүүлж шидэхгүйг хүсдэг гэдгийг маань таних танихгүй мэдэх мэдэхгүй бүх л найзууд маань ойлгоосой. хэрвээ би танлуу чулуу шидсэн бол хайнгынх маань. энэ маань засрах алдаа байх гэхдээ би засахыг хүсэхгүй байна. учир нь бүх хүнд би таалагдах албагүй.

миний найз байх хүн "миний найз байх" гэсэн шалгуурт тэнцдэг байх ёстой гэж боддог. үүн дотор намайг үнэн сэтгэлээсээ юманд ханддагыг минь өөр нэгэн шиг баг зүүхийг хүсдэггүйг минь мэддэг байх орно гэж бодож байна.

энийг уншсан уншаагүй бүхий л найзуудаасаа уучлал хүсий. учир нь би таныг хэзээ ч гомдоож мэдэх учраас. гэхдээ тэр гомдоолт бол үнэн сэтгэлийнх юм шүү. харамсалтай нь би үүнийг хүсдэггүй. гэхдээ хайнгынхаа улмаас хийчихдэг. уучлаарай найзуудаа.

Сараачсан: dao | цаг: 14:56 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


chinii setgeliig oilgodog humuus l etssiin etsest naiz heweer uldene de ирмэх
Сараачсан: arch_tseegii цаг: 10:55, 2010-11-17 | Холбоос | |


харин жоохон тиймэрхүү болчиж кэкэк. юу гэмээр юмбдэ. би дургүй хүрсэн үедээ дургүй байнаа гэж хэлчихдэг тэр маань хүмүүсийг гомдоочих гээд байдаг талтай юм ч гэмээр юмуу :р үнэндээ бол гомдоохыг хүсэхгүй зүгээр хүсэхгүй дургүй байгааг минь ойлгоосой гэж хүсдэг ч гэж нэмж бас болно.
Сараачсан: dao цаг: 18:51, 2010-11-03 | Холбоос | |


гэхдээ тэр гомдоолт бол үнэн сэтгэлийнх юм шүү. харамсалтай нь би үүнийг хүсдэггүй.
yag ene heseg n aimar sonin sanagdlaashd ooroo huseegui hernee ongod n uuchilj chadadgui etr geel boo ch yumuu tiimerhuu yria baidiishd te yag ter shig. dahin dahin unshjeej l oilgoloo.

manid n bol yag tag gantshan l naiz baidiin.
Сараачсан: Зэрэглээ цаг: 18:39, 2010-11-03 | Холбоос | |


bon: heterhii ungursund shigdeh n bas ayultai bhaa
up: tiime aldaa gehdee bas davuu taluud bdag yum :p
Сараачсан: dao цаг: 16:26, 2010-11-03 | Холбоос | |


апшот байна
хайнга гэдэг чинь л маш том алдаа шиг санагддаг юм.
Сараачсан: Зочин цаг: 16:12, 2010-11-03 | Холбоос | |


bon_bon
neree joohon nurshuu yum kkk tehdee okok ongorsnoo ergej harj amidarwal zow amidardag gej hezee ch bilee haan ch bilee unshij bsn yum bn
Сараачсан: bon_bon цаг: 15:52, 2010-11-03 | Холбоос | |


их л нуршуу болчихлоо. яахоо листэнд байдаг найзууд руугаа хаягыг нь явуулчуул хүмүүс блог бичдэгийг маань мэдээд гайхах болуу ккк
Сараачсан: dao цаг: 15:31, 2010-11-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax