2010-12-14
Дугаар 2

Хэсэг 3

 

Одоо тэрэнд найдах юм үнэндээ алга байлаа. Тэр түүнээс ирсэн мэссэжийг унших бүртээ өөртөө итгэх итгэл нь улам буурч одоо би түүнтэй уулзахдаа юу хэлэх вэ гэдгийг л бодно. Тэр дугаарын эзэнээс ирсэн өөртэй нь уулзахыг хүссэн агуулгатай тэр л мэссэжийг уншиж дуусаад л тэр юунаас ч юм учиргүй айж байгаагаа мэдэрсэн юм. Мэдээж тэр түүний хүссэн газарт хүссэн цагт очих болно гэдгээ мэдэж байлаа. Харин уулзаад юу ярихаа төсөөлөхгүй байлаа. Өмнө нь ярьдаг байсан зүйлсээн ярьвал тэр инээх болов уу. Инээхгүй л байхдаа. Өдөр бүр хийдэг байсан үйлдэл нь ямар ч утгагүй гэдгийг мэдэж байгаа ч тэр надруу залгаагүй байсан бол би маргааш дахиал тэгээл суух байсан байх гэж бодохоор тэр нь дээр ч юмшиг. Дотроо тэрээр уулзаад ярих үг бүхнээ төлөвлөв. Ерөнхий агуулгын хувьд “би чамайг өдөр бүр боддог байсан. Цаг үргэлж санадаг байсан. Чи намайг санадаг байснуу.” Гэх мэт асуултаар эхлээд асуултаар төгссөн асар урт өгүүлбэр байлаа. Цаг минут тутамд тэр тухай л бодсоор ажлын цаг дууссаныг гэнэт анзаарав. Одоо түүнтэй уулзахад 2 цаг үлдлээ хэмээн дотроо бодоод босч гадуур хувцасаа өмсөн гарав. Гадаа салхи үлээж намрын төгсгөл өвлийн эхлэл болж байгааг сануулна. Пальтоныхоо захыг босгон малгайныхаа чихийг буулгаад цүнх үүрсэн талруугаа ялимгүй гилжийсэн тэр үл мэдэг бөгтийсөөр хотын гудмаар алхаж явахыг харвал хоёрхон цагын дараа сэтгэлийг нь асар ихээр догдлуулдаг утасны дугаарын эзэнтэй уулзах гэж байгаа гэж төсөөлж ч болмооргүй санагдна. Ийнхүү алхаж явахдаа ч түүнээс асуух асуултаа бодож түүний хариултыг таамаглах гэж оролдон хариулт бүрийнх нь дараа дахин асуух өөр асуултын хувилбаруудыг бодно. Түүний төсөөллөөр бол одоо тэр түүнийг өөр шиг нь өөрийг нь бодож шаналсандаа, цөхөрсөндөө түүн дээр ирж байгаа мэт бодогдно. Тэгээд түүний асуулт бүрт эг маг хийн хариулж байгаагаар төсөөлөгднө. Цаг явсаар л үдшийн 20 цаг ойртох тусам түүнд энэ бүх төсөөлөл нь буруу байвал яана гэсэн айдас төрсөөр л...

 

Хэсэг 4

 

Ийнхүү элдвийг бодон алхсаар болзсон газраа ирэхэд 20 цаг болоход 30 минут дутуу байлаа. Гэнэт гэрийнхээ ойролцоо байгааг анзаарч яагаад энэ газрыг сонгосныг тэр ойлгов. Өөрөөр хэлбэл энэ бол тэдний хамгийн сүүлд уулзсан газар. Тэхэд тэр түүнд “би чамаас залхаж байна” гэж хэлэхэд “тэгвэл би одоо чамайг зовоохгүй ээ харин чи хүсвэл би чамд туслахад үргэлж нээлттэй шүү” гэж хэлээд эргэн алхаж явахдаа дотор нь бачуурч хамаг чадлаараа хашгирч орилмоор санагдаж байж билээ. Хичнээн хайртайгаа хэлэх бүр нь үгүй ээ би чамд хайргүй бид яагаад жирийн л найзууд байж болохгүй гэж хэлэх хадан хясаатай мөргөлдсөөр байх тусам цаг минут тутамд түүнлүү залгаж улам ихээр тэмүүлэх зүрхээ тайвшруулахын тулд гэрийнх нь гадна зогсоод л авахгүйг нь мэдэж байгаа хирнээ байн байн залгаад л. Үүрийн таван цагт залгаад л. Залгаад л, залгаад л... түүнтэй уулзахын тулд өвлийн хүйтэнд хашааны буланд зогсож хажуугаар нь өнгөрөх хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд амандаа дуу аялаад л. Гэрийнхэн нь гарч ирмэгц түүнийг асуугаад л. Харанхуй шөнө хүртэл зогсож ядарсан ч уулзаж байж л явна гэсэн бодолдоо хөтлөгдөөд л.. маргааш нь дахиад л залгаж дахиад л бүх юм эхлээд л.  Энэ үйлдлийг хийсээр бараг гурван сар болсны эцэст тэр өөрийнхөө тэнэгийг ойлгосон юм. Зүгээр л түүнийг залхааж байгаагаа ойлгоход түүний дотор үгээр илэрхийлж боломгүйгээр буцалж байсан юм. Цаг явсаар л... эргэн тойрноо харахад бүх зүйл хэвэндээ ганцхан тэр л алга байлаа. Тиймээ хамгийн сүүлд түүнтэй уулзахад энд илүү дулаахан л байсан л болохоос бусад нь яг ийм л байсан. Тэр цагаас хойш 6 сар өнгөрчээ. Тийм ч их хугацаа биш. Түүнийг мартахад хангалттай хүрэлцхүйц хугацаа биш шүүдээ. Үнэндээ тэр уулзалтыг хэн санаачилсаныг санахгүй байна. Өөрийнхөө хувьд өнөөх л догдолдогоороо догдолж очсон боловч хэлэх гэж бодсон бүхнээ хэлж чадалгүй буцаад алхсан билээ.

Сараачсан: dao | цаг: 17:56 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


bhgu e ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 16:09, 2010-12-16 | Холбоос | |


2-р хэсэг....гээд ганцхан өгүүлбэрээс өөр хэсэг хгүйму... хэлээ гаргах
Сараачсан: luna цаг: 16:06, 2010-12-16 | Холбоос | |


Дараагийнхд нь сээгий авахгүй гэхлээр нь энд бичдэгиймоо санаатай...

чи өөш зохиол гээд хэлчихгүй... ууртай

майр хүлээж бодож уншсан чинь Сүүлрүүгээ Цэнхэр болоод өнгө нь хувирчихлаа шд... энэ ямар учиртайв хэлээ гаргах raised eyebrow nerd nerd
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 15:48, 2010-12-16 | Холбоос | |


оруулцан тэхүү ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 15:30, 2010-12-16 | Холбоос | |


оруулаач тэгээд ярзайтал инээх
Сараачсан: ollie цаг: 15:28, 2010-12-16 | Холбоос | |


margaash oruulnaa odoo garla yavla harila
Сараачсан: dao цаг: 18:26, 2010-12-15 | Холбоос | |


тэгэхгүй э. харин уулзалтан дээр нь юу яриаулдын билээ :р нээрээ ингэж бодох чинь майр зугаатайн байна. хэ хэ.
Сараачсан: dao цаг: 18:52, 2010-12-14 | Холбоос | |


кккк Дараагийн үргэлжлэлийн дараа дахиад бас үргэжлэл байгааг нь мэдэжийн ккк. хэлээ гаргах

Дохуутай юм шиг дараагийнхдаа уулзалтын дундуураа таслан байж үргэжлэл хийнэл хэлээ гаргах smug smug
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 18:47, 2010-12-14 | Холбоос | |


үргэлжлэл байгаа бололтой болоод явчихлаа шүү хэ хэ.
Сараачсан: dao цаг: 18:13, 2010-12-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax