2010-12-16
Дугаар 3

Хэсэг 5

 

Нээрээ ....лүү залгий ойрд яриагүй сүүлд хэзээ ярилаа 3 хоногийн өмнө билүү. Ер нь уулзаагүй хэд ч хоночив. Завтай бол уулзаж сайхан буу халий гэх мэтээр эдвийг бодсоор утсаа гаргаж ирэн түүнлүү залгахад тэр утсаа авлаа. Юу байна юмгүйдээ гэх мэт ойр зуурын яриагаар эхэлсэн тэдний яриа удахгүй би хүнтэй гэрлэх гэж байгаа гэсэн үгээр үргэлжилсэн юм. Тэр үед тэр худлаа хүнээр тоглоол гэж инээхдээ үнэн байх вий гэсэн айдас төрж байгааг анзаарсан юм. Үнээн гэж нухацтайгаар нь хэлэхэд олон үг ярилгүй зүгээр л утсаа тасалчихсан. Тэр өдөржин дэмий тэнэж гудмаар алхахдаа өөрийгөө зүхэж түүнд хайртай гэдгээ эртхэн хэлэхгүй, Хэзээнээс ийм юм болчихов би яагаад мэдсэнгүйв, Би ямар тэнэг юм бэ, одоо түүнд хайртай гэдгээ хэлээд нэмэргүйшдээ гэх мэтээр үглэж байсан юм. Тэр үед тэр бараг ухаангүй байсан байх. Мэдэхгүй ээ. Яг үнэндээ энэ утсаар ярисан үеээс хойш яг гурван сарын дараа түүнтэй сүүлийн удаа уулзсан. Түүнээс өмнөх тэдний нөхөрлөл дор хаяж 3 жилээр хэмжигдэнэ. Гэхдээн тэр хэзээ ч түүнд хайртай гэдгээ хэлж байгаагүй. Бас хэн хэнийхээ хувийн амьдралыг огтхонч сонирхож байгаагүй. За хэн хэнийхээ ч гэж болохгүймаа. Тэр түүнийг найз охинтой болохыг ятгахад тэр зүгээр л мушийгаад өнгөрдөгсөн. Дотроо бол би чамайг найз охиноо болгомоор байгуул яахуу энтр гэсэн шиг бодоол. Харин түүнтэй анх танилцахад найз залуутай байсан эсэхийг яагаад ч юм санахгүй байв. Ер нь тэр зүгээр л түүнд хайртай гэсэн бодолдоо хөтлөгдөөд зөвхөн түүнтэй хамт алхахдаа л сэтгэл хангалуун байж түүнийг хэн нэгнээр хайрлуулж байгаа боловуу гэсэн бодлыг өчүүхэн төдий ч бодож яваагүй юм. Тэр үед зөвхөн хамт байгаадаа л жаргалтай байж тэр л жаргалдаа ханаж явсан гэдгээ ойлгосон юм. Инээдтэй нь тэр дэлгүүрээс байгаа мөнгөөрөө шил архи хэдэн лааз пийв худалдан авч голын эрэг дээр очоод ганцаараа сууж пийвээ уучихаад архиа ууж чадалгүй харж сууж байгаад тэнд нь орхичихоод алхаж явсаар гэртээ харисан билээ.


Хэсэг 6

 

Ийнхүү элдвийг бодож байх зуур тэр хүрээд ирэв. Өнөөх дугаарын эзэнтэй уулзахдаа хэлнэ, асууна гэж бодож байсан бүхнээ түүний царайг хармагц мартаж орхив. Өчүүхэн төдий инээмсэглэл нь бүхнийг мартуулж чадах шидтэй хэвээр ажээ. Бүхэл бүтэн 6 сарын турш зөвхөн сэтгэлдээ түүний царайг төсөөлж түүнийг бодох бүртээ өөрийгөөн зүхэж байсан одоо уулздаг л юм бол анх хэдийд түүнд хайртай болсон, яагаад түүнд энэ тухайгаа хэлдэггүй байсан зэргээ тайлбарлана гэж бодож байсан бүхнээ ор тас мартав. Одоо зөвхөн ганцхан минут ч болсон илүүгээр түүнтэй хамт байж зүгээр л түүний яриаг сонсож баймаар.. ярих  хэлэх үг бүхэн нь түүнийг жаргалтай болгодог хэвээр. Тиймээ тэр сүүлд уулзсанаас өөрчлөгдсөн зүйл өчүүхэн төдий ч байсангүй ээ. Түүний уулзий гэсэн шалтгааныг асууж зүрхлэхгүй л байлаа. Зүгээр л ойр зуурын юм ярьж удаан уулзаагүй жирийн найзууд шиг л байцгаалаа. Түүний өөртэй нь уулзахыг хүссэн шалтгааныг тэр хэлж зүрхлэхгүй байх шиг санагдна. Бас өөрөө ч гэсэн асууж зүрхлэхгүй байлаа. Бодож байгаагаас нь тэс өөрийг хүсэж ирсэн гэдгийг ерөнхийд нь гадарлав. Хэрвээ тэр түүний бодож байсан шиг энэ бүх хугацаанд түүнлүү тэмүүлсээр түүнийгээ барьж дийлэхгүй уулзахыг хүссэн бол аль хэдийн түүнд хэлэх байсан байх. Үгүй ядаж үйл хөдлөл харцаараа илэрхийлэх байсан биз. Гэтэл өнөөх дугаарын эзэн яг 9 сарын өмнөх шигээ л байлаа. Мөн түүнээс найз охинтой болсон эсэхийг асуув. Тэр мөрөө хавчин үгүй ээ гэхэд. Миний найз хурдхан найз охинтой болоод бүх зүйлээ түүндээ зориулалдаа гэв. Хариуд нь надыг тоох хүн олдохгүймоо :р гэхэд. Үгүй чамайг үнэн сэтгэлээсээ хайрлах нэгэн хаа нэгтээ явж л байгаа гэсэн 3 сарын өмнөх үгээ давтав. Одоо бүр ойлгомжтой. Тиймээ тэр миний бодож байгаа шиг өөр лүү нь тэмүүлсэндээ өөрийнх нь болох гэж ирээгүй юм байна. Тэхээр тэр өөр зүйл хүсэх нь гэдгийг баттай мэдлээ. Хэсэг чимээгүй зогссны эцэст өнөөх дугаарын эзэн уулзах болсон шалтгаанаа хэлэв. Тэр нь түүний сүүлд бодсон шиг жирийн л нэг хүсэлт байлаа. Түүний тэр хүсэлтийг биелүүлж чадах олон хүн байгаа ч хамгийн дотных нь хамгийн ойрынх нь бгөөд хүсэлтийг нь биелүүлэхдээ элдэв хэл үг гаргахгүй хүн нь тэр болохоор л түүн дээр ирсэн хэрэг болохыг товч тайлбарлав. Мэдээж түүний хүсэлтийг биелүүлэхдээ үргэлж баяртай байх болно гэдгээ мэдэгдээд гэрийнх нь гадаа дөхүүлж өгөөд буцаад алхаж явахдаа uulzsand bayrallaa гэсэн мэссэж бичлээ.

 үргэлжилнэ..

Сараачсан: dao | цаг: 15:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


hehe tegej haragdhaar yum bn. gehdee sain unshaad oilguul medeej ugui l dee.
ene olon hvmvvsiin hen n minii hani ijil ve... geseer baital hogshirohviidee
Сараачсан: Зэрэглээ цаг: 18:15, 2010-12-20 | Холбоос | |


zasaaguide chi l zasaj oilgood bsan bololtoi he he
Сараачсан: dao цаг: 16:37, 2010-12-16 | Холбоос | |


Чи өгүүлбэрээ дээр засцан байна шд ккккк хэлээ гаргах
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 16:32, 2010-12-16 | Холбоос | |


заза 3-ыг уншиж бтал завгүй болсон...
нэг мөсөн дуусахаар нь бөөнднөө.....
Сараачсан: luna цаг: 16:12, 2010-12-16 | Холбоос | |


bitii tuuruud bai. ter tuunees entr gedeg ugiig adilhan ali alind n ashiglaad yavaad bgaa ehnees dahiad unsh medee.
өнөөх дугаарын эзэн яг 9 сарын өмнөх шигээ л байлаа. Мөн түүнээс найз охинтой болсон эсэхийг асуув.

henees asuusan bhuu tuunes hen asuusan bhuu dugaariin ezen dugaariin ezen gej henii ter dogdluulaad bgaa hun n odoo oilgomjtoi bn u
Сараачсан: dao цаг: 16:07, 2010-12-16 | Холбоос | |


Гэтэл өнөөх дугаарын эзэн яг 9 сарын өмнөх шигээ л байлаа. Мөн түүнээс найз охинтой болсон эсэхийг асуув. Тэр мөрөө хавчин үгүй ээ гэхэд. Миний найз хурдхан найз охинтой болоод бүх зүйлээ түүндээ зориулалдаа гэв. Хариуд нь надыг тоох хүн олдохгүймоо :р гэхэд.

Энийг хараад. энэ чинь нөгөө догдолоод уулзахийг хүсээд бас гэрийнх нь гадаа эргэлдүүлээд байсан тэр хүн чинь биш юмөө...

би бол мөн гэж харжийнэ. харин үр дүнд нь охин бус Эр байжиймдаа кккк хэлээ гаргах
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 16:02, 2010-12-16 | Холбоос | |


yaj unshihaaraa tsenher gej harav jiguureeeeeeeeeee
Сараачсан: dao цаг: 15:55, 2010-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax