Хэсэг 1
Хараад л дурласан. Хачин ихээр хайралсан. Өөртөөн үнэнч үлдэх гээд л өдий болтол хичээсэн. Хичнээн ихээр хайрлах тусам өөрийнх нь болохгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэйг ойлгосон. Зүгээр л хамт байхсан гэх адын хүсэлээ дарах гэж хичээсэн. Амьдрал бол кино биш гэж өөртөө үглэвч хамт байхын тулд юу ч хамаагүй хийх хүсэл нь дарагдаж өгөхгүй зовоосон. Өөрийгөө биш түүнийг л зовоож байна гэдгээ гэнэт мэдээд үзэн ядаж эхэлсэн өөрийгөө. Тэгээд өөрөөсөө бас тэрнээс зугтсан. Хурдхан шиг мартахсан гэхээс тэсэж ядсандаа утасных нь дугаарыг устгасан боловч мартаж өгөхгүй гээд ой санамжиндаа хийчихсэн байсан. Өдөр бүр утсаан оролдож өөрийн мэдэлгүй нэг л дугаарыг хийгээд эрхий хуруу ногоон товчин дээр дарахаас өмнө элдвийг бодон болисоор...цаг хугацаа урссаар өдөр хоног өнгөрөх тусам өнөөх дугаар мартагдах янзгүй. Хориглох тусам улам тэмүүлэх зүрхээ арагдаж цөхөрсөндөө зөнгөөр нь орхисон. харин тэгээд өөрийгөө ажлаар булсан. Гэсэн ч өчүүхэн төдий цаг гармагц утсаан гаргаж ирнэ. Ойр хавьд хүн байвал утасныхаа тоглоомыг эхлүүлээд хажуугаар нь өнөөх дугаарыг мартаагүй эсэхээ шалгаж үзнэ. Харин хүмүүс байхгүй бол зүгээр л утсаа ширтэнэ. “Намайг санаж байгаа болов уу. Намайг хааяа ч гэсэн дурсдаг боловуу. Намайг .. намайг .. үгүй ээ би түүнийг мартаж чадах болов уу би энэ дугаарыг нэг өглөө босоход л огтоос санахгүй байвал яахуу” энтр гэж нэг нь ярихад “Үнэндээ чи түүний хувьд хэн ч биш гэдгээ мэдэхгүй гэж үү. Тэр чамгүйгээр аз жаргалтай яваа. Тэр чамайг өчүүхэн төдий ч дурсах шаардлага байхгүй болохоор тэр чамайг аль хэдийн мартсан. Мартсан ч гэждээ угаас чи түүний хувьд санагдаад тэгээд мартагдах хэмжээний ч хүн биш шүү дээ” гэж нөгөөх нь зүтгэнэ. нэг өдөр мөн л тэр янзаар өнөөх дугаарыг хийчээд тэнэг юм шиг гөлөрч суухад утас нь чичирч өнөөх л дугаар нүдний өмнө дурайлаа. Шүүрэн авах гэснээ болиод боломж олдсон дээр нь сайн хараад авахсан гэх шиг дахиад л ширтэх нь тэр. Магадгүй дахиад хэдэн жилийн дурсамжиндаа хадгалахын тулд ингэж байгаа байх. Гэхдээ тэр яагаад ингэснээ ойлгохгүй. Хэрвээ яг энэ үед нь түүнийг хажуугаас нь харвал утасныхаа хонхонд дурлаад боломж олдсон дээр нь сонсох гэж утсаан зориуд авалгүй удаж байгаа хүн боловуу гэмээр байсан байх. Утсаа ширтсээр минут арай хүрэхийн өмнөхөн авах гэж гараа сунгаснаа буцаагаад татчихав. Яагаад ингэж байгаагаа тайлбарлахыг хэн нэгэн түүнээс хүсвэл тэр магадгүй ингэж хэлэх байх “тэр дугаар андуурсан бол яана. Миний утсыг листнээсээ хасаагүй байж байгаад өөр хүнлүү залгах гэж байгаад андуурсан бол яана.” Ийнхүү эргэлзэж байх хооронд нь утас нь дуугарахаа болив. Яг энэ л мөчид тэр хачин ихээр харамсав. Гэхдээн тэр түүнлүү залгачихвал түүнтэй ярьчихвал өнөөх өдөр бүр хийдэг үйлдэл нь утгагүй болчих вий гэсэн утгагүй айдас л түүнийг зогсоож байх шиг. Утсаан далд хийсэнгүй дахиад л ширтээд суучихав. Одоо түүний бодолд “тэр надтай юу ярих гэсэн бол” гэсэн бодол л эргэлдэнэ. Хэрэв яг одоо түүнлүү залгачихвал тэр юу гэх бол. “Өө би дугаар андуурсан байлээ” гэчих вий. Эсвэл тэр өөрөө надруу дахиад залгавал би авах уу гэх мэтээр элдвийг бодно. Гэнэт шийдсэн царай гаргаад утасныхаа sms-ыг гаргаж ирээд шинэ sms бичих сонголтонд дээр дарснаа “yasan?” Гэж бичээд дахиад л тэр дугаараа хийгээд send дээр дарав. Утсаа дахиад л ширтэв. Утас чичирч sms ирсэнийг илтгэх жижиг зураг харагдна. Түүнээс ирсэн гэдгийг тэр мэдэж байлаа. Харин нээж үзэхээс өмнө нүдээ аниад төсөөлөв. “zugeer dugaar andurche sorry” гэж харагдахад тэр дахиад нүдээ нээв. Хэрвээ саяын төсөөлсөн үнэн бол тэр хариу юу бичихээ үнэндээ мэдэхгүй байлаа.
Хэсэг 2
Айдсаа дарж ядан утсаа авч шинэ мессежээ нээвэл “zugeer. Chamaar yu bna...”
дараа үргэлжлүүье

3-р хэсэг дээр таарий....
гялс 2,3 гээд уншаадхы....