2011-06-07
Хичээл №#$#$&: Хам нь алзахгүй ээ.. буюу амьдралын даалгавар..
Аягүй утга учиртай сонин асуулт..

Ингэсийм.. бага байлаа.. багцаагаар ардын сургуулийн алтан босгыг алхаж ороод арван жил болцон.. ойлгомжгүй зүйл төрөл бүрээр шалгалт өгөөд онхолдож унаад ардын хүүхдийн адил "аятайхан" сургууль авч чадаагүй гэсэн үндэслэлээр малчин ардын гэр хувиарлагдаж хувийн боловсролоо дээшлүүлэхээр томилогдсон байх үед.. Хүргэн ахынд очиж хамгийн номхон морь унаад хааяа нэг хонинд явна.. бусад үед нь үхрийн баас цэвэрлэж нэг газар цуглуулах, оройн саалинд эгчид тугалыг нь татаж өгөх гэх үй түмэн ажилтай өдрийг өнгөрөөдөг байлаа.. анхандаа морио эмээллэх гэж доор нь орчихоо дөхдөг байснаа бодуул буруу зөвийг нь ялгахтайгаа.. хүн амьтнаар татуулж түлхүүлэлгүйгээр мориндоо мордчихоно.. суугаагаараа ч гэсэн тэрүүхэндээ шогшчоод хэрэндээ хөөрөн баясахаа байсан үед юмдагуу даа.. хажуу айлд очоод шуудайтай гурил авчрах даалгавар өгөөд гайгүй номхон морь унуулаад чарга чирүүлээд явуулцым.. очихдоо хөрш айлын жаалхүүтэй хамт явсан болохоор ямар нэгэн гоц гойд зүйлтэй учраагүй бөгөөд буцаад гэртээ харих цаг тулгарах ахуйд.. өчнөөн жил амьдарсан байрныхаа хөршийнд ирцийм шиг санагдсым байлгүй.. харьж чадахуу гэсэн асуултад ХАМ НЬ алзахгүй ээ гээд давхицан гэдийм.. гэдийм хэмээх үг ашиглан хүнийрхэх шалтгаан нь үнэн хэрэгтээ яг тэгж хэлсэн эсэхээ өдий болтол санадаггүй бөгөөд ойворгон зантай байсан нь үнийм болохоор үнэхээр тэгж хэлсэн байх гэдэгтээн эвлэрчихсэн бүлгээ.. Амьдрал яахууд бодсоноос дандаа зөрдийм болхоор.. айх зүйлгүй зоригтойгоор хам нь алзахгүй хэмээн гарсан жаалхүүгийн замд элдэв саад учруулахгүй яахавд..

Амьдралын анхдугаар даалгуур:

Зүг чигийн милээн сайн баримжаатай болхоор ирсэн зүгрүүгээ биш эрс өөр зүгрүү хар хурдаараан давхиулсан байгаам.. тухайн үед буруу зүгрүү давхисан үед хүнд байдлаас хэрхэн гарах вэ гэдэг хамгийн чухал байсан бололтой..

Хоёрдугаар даалгуур:

25 хилийн шуудайтай гурил ачсан чарга чирээд энхэл донхол замаар хэрхэн эв дүйтэй өнгөрч ачаагаа унагаахгүйгээр гэр орондоо хүрэх вэ гэдэг нь бас нэгэн чухал зүйл байсан бололтой..

гутгаар даалгуур:

Эв дүй ихээхэн дутаж ачаагаа унагаасан тохиолдолд түүнийг тэр даруйд нь олж мэдэхийн тулд эргэн эргэн харж явах нь нэн зүйтэй бөгөөд унасан тохиолдолд мориноосоо буун ачаа дахин ачих нь үнээрийн  чухал даалгуур гэдгийг бүүр хэдэн зуун жилийн өмнө өвөөгийн өвөөгийн өвөө хавьцаа хүмсүүд мориноосоо буун дэлхийг дахирах хичнээн хэцүү хэмээн бидэнд сануулсан буй заа..

Даалгууруудыг хэрхэн биелүүлсэн байдал:

Жаалхүү яахавд.. анхнаасаа буруу зүгрүү давхиж.. замдаа тааралдсан эхний хонхорт ачсан ачаагаа хаячихаад цааш хурдлан одохдоо амандаа дуу аялсан шигээ байсан гэдэг нь тодорхой бу заа.. Ийнхүү эр бор харцагыг орилон явах зуураа.. санаандгүй эргээд хартал ачаа алга.. айхтар сэргэлэн болхоор.. ачсан ачаа маань явсан зам дагуу байгаа хэмээн сэтгэж буцан давхихдаа.. мөрөө даган явсан болтойм.. тэгээд унагаасан ачаагаа олоод мориноосоо бууж ачаагаан ачих үед эмээлийнхээ бүүрэгнээс чарганыхаа уяааг уяж орхиод буусан байгаам.. тэгээд өөрөө цулбуураа бари гурил руугаа очоод.. түүнийгээ өргөн авч чарга руу дөхөх үед.. морь мөн намайг дагаж явсан нь гарт барисан цулбуурнаас болсон гэдгийг хожим ойлгосон юм.. хожим хэмээхийн учир нь тухайд үед ойлгохын завдал өгөлгүй өнөөх морь маань бусгаж эхэлсэн нь намайг дагаж бүтэн биеээр эргэж чарга руу харах үед мориний хондлойд чарганы уяа хүрч.. ихэд өвтгөсөн болтойм.. энэхэн үед миний бие гурилаа өргөөд яг чарганы дэргэд зогсож байсан бөгөөд эмээлийн бүүрэгнээс уясан уяа маань тайлагдаагүй тул тэрхүү уяандаа татагдан чаргаа тойрон эргэлдэж таарсан нь физикийн хуулиас болсон байх.. голд нь зогсох мний бие учрыг ойлгох ухаан бодол гүйлгэхийн зуургүй чарганыхаа оосорт тас хүлэгдэн газар унасан бөгөөд эцсийн мөичд ингээд үхдийм байж хэмээн бодох агшин унаж яваа морины минь хойд хоёр хөл нүдэнд үзэгдээд ухаан балартсан билээ..




Сараачсан: dao | цаг: 19:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


rolling on the floor ёстой гоё түүх байна. чи шүү.
Сараачсан: amaahai76 цаг: 23:41, 2011-06-08 | Холбоос | |


инээх
Сараачсан: Зочин цаг: 21:52, 2011-06-07 | Холбоос | |


ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 19:35, 2011-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax