2011-06-02
эрээвэр хураавар..
За за.. би нэг иймэрхүү.. блогмн бас тиймэрхүү.. бичлэг шахы гэхээр залхуу хүрнэ.. бичлэг уншы гэхээр баахан төөрнө.. аягүй гоё амьдралтай юм бичий гэхээр санаа үл төрнө.. аар саархан тэмдэглэл хөтлий гэхээр санаа ихэд зовно.. гүү тэгээд яалтай ч билээ..  ямар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах өөрийнхөө хувь нэмэрийг хэрхэн нэмэгдүүлэх тухай санаа оноогоо бичилтэй биш дээ.. гэснээс хундага эгээг дуурайж нэг амьсгаагаар нэлээн урт өгүүлбэр оруулах гэж оролддым билүү..

...


за чадкуйн нь бололтой байгаа нь үргэлж богино өгүүлбэрээр бичсээр байгаад үлэмж хэмжээний үгийн сонголт хаашай ч юм алга болсонтой холбоотойн болуудаа гэж гэнэт бодогдох нь бараг л үнэн бизээ хэмээн өгүүлбэрээ дуусгах дөхөх нь үнэхээрийн чадвар хүркүйг илтгэнэ бишүү гэтэл үүнээс урт өгүүлбэр олныг зохиож сурхынс, би аягүй бол чаджийж магадгүй л хэмээн итгэл найдварыг ихээр өвөрлөвч араас нь чи чадкуй ээ чиний хийх ажил энэ биш гэсэн гэсэн адын бодол толгойд эргэлдээд салкуйм байгаа тул нэг амьсгаагаар нэлээн урт өгүүлбэр зохиох оролдлогоо энд хүргээд өндөрлдийм билүүдээ.. гэсэн чинь энэ ёстой хачин тэнэг утгагүй өгүүлбэр гэхэд өгүүлбэр биш юу ч юмдээ сонин юм болчлоо.. хундага эгээ таныг дуурайх гээд чадсангүй ээ.. аялгуу сайхан монгол хэлнээсээ уучлаал гуйхынхаа ялдамд таны дуурайх гэж оролдсондоо ихэд харамсаж байгаагаа илэрхийлий дөө..

..

Нээрээ ур чадвар бишээ үгийн сонголт өдөрт эргэлдэх тэгсүгэй ингэсүгэй гэсэн хэдхэн үгэнд эргэлдсээр ихэд цөөрсөн болтойм.. уянгын элдэв халил угаас надад байхгүй ч гэсэн уур хүрсэн үедээ үг үсэг холбоод бичээд тэрийгээ өөрөө дараа нь уншихад дажгүй л болсон санагддаж байж билээ.. тэгсэн одоо яав гээл дахиад өөртөө ч юмуу хэнд ч юм гомдоллоод байгаам шиг санагдчлаа.. гохийшд тэ..

..

ингэсийм.. толгойд эргэлдэх түмэн бодлыг тас мартаад нөгөө яагаав тэрийг бүүр мартаад.. тэгээд шаал өөрөөр юу яаж амьдрий бишээ шаал өөрөөр юу яангаараа сайхан сэтгэл өөдрөг явий гэсийм.. тэгсэн өнөөх утгагүй гэж нэрлэхэд хүртэл утгагүй бодлуудыг зүрх тархинаасаа хүчээр үлдэн хөөнгүүт оронд нь ямар ч манай талын битий хэл дайсны талын ч атгаг санаа бодол орж ирэхгүйм.. огт юм бодохгүй байна ч гэж юу байхавд.. олон юм боджил байна л.. гол нь зүгээр л бүүр юуу ч үгүй болсон мэт мэдрэмж салкуй зууралдаад байхым..

Сараачсан: dao | цаг: 12:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


ярзайтал инээх харин нэг сайхан дүрсгүйтмээр байх юм..
Сараачсан: dao цаг: 14:26, 2011-06-03 | Холбоос | |


rolling on the floor

Амьсгал яг түгжрэх гэжийн шд ярзайтал инээх
Угаасаа юу ч боддоггүй, хоосон толгой бол мануухай л байдаг байх дөө гэж

Хоосон мэдрэмж төрөөд байгаа чинь ганцаараа гүйгээд байгаатай чинь л холбоотойдоо smug
тунгаана биз. хэдэн найзуудтайгаа нэг сайхан дүрсгүйтэхгүй юү дөө
тэгүүл гайгүй болж юун магад nerd

Сараачсан: Zurai цаг: 14:04, 2011-06-03 | Холбоос | |


анхааралдаа авлаа.. цаашдаа гичээяаа..
Сараачсан: dao цаг: 19:38, 2011-06-02 | Холбоос | |


odoo teriigee boli boli
gashuun turshlagaas helhed bolison n l onodiim bailee
Сараачсан: Зэрэглээ цаг: 19:36, 2011-06-02 | Холбоос | |


энэ бол ихээр тулгамдаад байгаа асуудал мөнөөсөө мөн.. алмас агаа энүүгээр орж ирж маниусын санал хүсэлтийг авах байхөө.. ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 19:34, 2011-06-02 | Холбоос | |


хаха Хундагын гоё зүйрлэл байна, гооол гсн.
Сараачсан: Friska (зочин) цаг: 19:32, 2011-06-02 | Холбоос | |


өдөр тутмын аар саараа бич л дээ, тийм л юм уншмаар байхын

нүүр хуудаснаас шинэ бичлэг, сэтгэгдэл түүж унших гэж хамаг тархиа шавхахын.. заримдаа бага дунд сургуулийн паартанд багтаж ядаад тэнтийчээд мээнэг царайлаад маасайгаад байгаам шиг сэтгэгдэл төрөхийн, өөрийгөө бодохоор

алмас олж уншаасай, анхаарал тавьсанд баярлалаа
Сараачсан: хундага цаг: 19:30, 2011-06-02 | Холбоос | |


хэ хэ.. хаана нь инээх юм байна.. аа тэр толгойд данхь бодлуудын тухайд муугаас нь эхэлж бодоод сурчиж.. кэкк..к
Сараачсан: dao цаг: 19:23, 2011-06-02 | Холбоос | |


уран зохиолын хичээл дээр зохион бичлэг, 1000 үгтэй гээ л тэгэнгүүт юу бичихээ мэдэхгүй ингээд л энд тэндээс нь эвлүүлж нийлүүлж түүсээр байтал болчдог байжилээ.
Сараачсан: Friska (зочин) цаг: 19:22, 2011-06-02 | Холбоос | |


hehe ineeseer baigaad taarlaa

yr n ingediim shigee tolgoid urgelj sain muu hoyr bodol hamt yavdiim bishim bishuu
neg sanaa toronguut yag tennisnii bombog shig 2tiish n tsohiol tsohiol

a tegeed sainaar n bodchuul ert ch vai oroi ch vai sain vr dvn
muugaar n bodood yvuul urgeljiin muu vr dvn
Сараачсан: Зэрэглээ цаг: 19:17, 2011-06-02 | Холбоос | |


ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 19:05, 2011-06-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax