2011-05-06
эрэг
Амьдралынхаа тухай бишээ.. алхам тутамд цөмөрч мэдэх хөлгүй мөсөн далайн тухай... гишгээд гишгээд.. хэрвээ цөмөрчихвөл яана гэсэн айдас байвч зогсолтгүй урагшлахгүй л бол энэ мөсөн далайн зах хязгаарт хэзээ ч хүрж чадахгүй.. гэхдээ тэр зах хязгаар гээч нь одоохондоо харагдаж байгаа зүйл алга ч байгаа байх гэсэн өчүүхэн төдий найдлагаа өвөртлөөд л урагшлаал.. хэсэг алхснаа арагшаа харж санаа алдаал би тэнд гишгэдэг байж тэгэхэд тэнд гишгэдэггүй л байж.. бас бахархаал.. би яаж тэрэн шиг тэнд гишгэчихээгүй юм!! тэгсэн бол балрахгүй юу!! яаая ямар азаар би тэрийг олоод гишгэчихсэн юмбээ.. заримдаа хэсэг зуур амралтыг өөртөө авмаар санагдахч ардаас урдаас нүүр нүдгүй шавхуурдах шуурга зогсох зав үл өгнө.. өчүүхэн төдий хугацаан тэнгэр цэлмэж нар үүлэн чөлөөний завсараар гийхэд тэгээд л зогсоод баймаар санагдавч.. яг одоо зогсож байгаа газраа хэзээ цөмрөхийг мэдэхгүйдээ.. өнөөх үл мэдэгдэх үл үзэгдэх эрэгт хүрхийн тулд явах ёстойгоо ойлгоно.. тэгээл алхана.. магадгүй буруу явж байж болох ч чадлаараа л урагшлаал байна.. үнэндээ хойшоо явж байж болох ч өөртөө урагшаа л явж байна хэмээн сэтгэнэ.. хажууханд минь байж мэднэ гээд товчлох санаатай оролдовч буруу байсныг хэсэгхэн хугацаанд мэдрэнэ.. эсвэл бүр илүү холдцон байж мэднэ.. гэхдээ тэрийг мэдэхгүй.. гол нь эрэгт хүрэхдээ.. тэнд юу байгааг харахдаа л юм.. тэгээд эцэс нь тэр эргийн тэндэх асар олон булшнуудыг анзаарахтаа л юм.. аль эрэг гэдэг нь.. өөрөө аль зүгээс эхэлснээ ч ойлгоход бэрх.. өөрийнх нь эхэлсэн газар ч байж мэднэ огт өөр газар ч байж мэднэ.. хэрвээ өөр бол тэр нь эхэлсэн газрынх нь эсрэг талд нь байж мэднэ эсвэл бодсоноос өөр зүг байж мэднэ.. гэхдээ энэ бүхэн чухал биш.. хэрвээ онгоц гэж байгаад тэнгэрээр дүүлэн нисэж чадсан бол тэр зах хязгааргүй гэх мөсөн далай нь үнэндээ өчүүхэн жижиг цөөрөм бөгөөд өөрийнх нь эхэлсэн газраас эхлээд тэр цөөрөм бүхэлдээ өөртэй нь ижил төрөлтний булшаар дүүрэн байхыг олж харах байсан биз...


гэснээс..
өчигдөр зүүдэн айлчилсан тэр нэгэн бүсгүйн царайг санахсан.. ядаж байхад нэг л танил хоолой царай нь хэн юм бүү мэд..
Сараачсан: dao | цаг: 21:08 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13)
Сэтгэгдэл:


улайх
Сараачсан: dao цаг: 15:43, 2011-05-13 | Холбоос | |


Алдаагүй оноогүй хамасаагүй ганцаардаагүй дэмийрээгүй жаргаагүй хүн гэж юу байхав дээ.
Гол нь ямар ч алдаа хийсэн харамсах сэдэлийг л сэтгэлдээ үлдээхгүй байх хэрэгтэй.
Тэр үед тэгсэн бол тэгэх байж нтр гэж. Харин Тэр үйлдэл, санаа минь өөр нэг амьдралын эхлэл байж ээ гэдгийг харах нь л чухал. Би ч тэгж харахыг хичээдэг.
Үгүй бол Эцэст нь үхэхдээ хүртэл санаа зовж үхнэ. Харин үхэхдээ сэтгэл хангалуун үхэх.
Заза гээл нуршчдиймаа
Нээрээ тэр зүүдэнд би нь ирсийм биш үү гсн ярзайтал инээх
Сараачсан: Zurai цаг: 15:36, 2011-05-13 | Холбоос | |


tegj neg yasaa amraah yumsan entr хэлээ гаргах

he he bi sain chi sain u baagii ter entriigee bichsen u? gesnees uuruu orood shalgaadhi baiz
Сараачсан: dao (зочин) цаг: 15:16, 2011-05-13 | Холбоос | |


chi uheheesee omno 1 odriin omno eregt hurnee andaa. margaash n chi uurd amarnaa geed...
dao sain uu?
Сараачсан: Gishuut цаг: 13:23, 2011-05-13 | Холбоос | |


tegeh bolomjgui yumda
Сараачсан: dao цаг: 12:47, 2011-05-13 | Холбоос | |


ereg der anharla het ih tuvluruulj yahiin be anda ongotsnoos l harahiig ertnees bodvol...
Сараачсан: mishkar цаг: 20:29, 2011-05-10 | Холбоос | |


лэгион: хөвөөд л үү..
хундага: тэр царайг л саначих юмсан ккк..
ангаахай: чи байсымуу..
алмас: нэг эрэг дээр нь хөөрхөн хүүхэн нөгөө эрэг дээр нь идэж уух юм энтр гээд л ай кк
дадидо: тэрэн шиг амархан зүйл гэж байна уу..
Сараачсан: dao цаг: 12:02, 2011-05-09 | Холбоос | |


Эрэг ээ гэж. Заримдаа мөсөн далайн ёроолд хурдхан хүсэхийг хүрэх юм.
Сараачсан: dadido цаг: 13:39, 2011-05-08 | Холбоос | |


Амьдрал зөвхөн өөрийнхөө л төлөө гэж бодвол нэг иймэрхүү харагдышд. Чи Монгол улсын төлөө, эсвэл дэлхийн төлөө, хүн гэгч хорхой шавьжнуудын эсрэг ч гэдэг юм уу өөрийн гэсэн нэг эргийг зүгээр өөрөө зохиочих оо. Тэгэхгүй бол угаасаа хаашаа ямар эрэг рүү явж байгаа нь ч тодорхойгүй үед байн байн ийм бодлууд орж ирнэ, дороо эргэлдэнэ. Элдэв хүүхэн шуухан бодогдоод амар заяа үзүүлэхгүй. Ядаж ганц эргийн талаар бодвол арай амаршд ярзайтал инээх nerd
Сараачсан: Алмас цаг: 11:04, 2011-05-08 | Холбоос | |


Би шд
тормолзох
Сараачсан: Angaahai цаг: 21:55, 2011-05-07 | Холбоос | |


хүүхэн зүүдлэхтэйгээ, царайг нь санах хүсэлтэйгээ байгаа бол юун булш мулш, эрэг өөд!
Сараачсан: хундага цаг: 20:11, 2011-05-07 | Холбоос | |


амьдрал гэж энэ дээ хө хөвөөд л байж дэээээ
гоё шүү
Сараачсан: legion цаг: 13:19, 2011-05-07 | Холбоос | |


заримдаа энэ балай эрэг гэдэг үнэндээ байхгүйм шиг санагдаж цөхрөвч өнөөх л итгэл найдвар хэмээгч нь ардаас нь түлхэж урдаас нь татсаар дахин эхлүүлж дөнгөнө..
Сараачсан: dao цаг: 21:11, 2011-05-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax