2011-02-28
Хөшөө
Хөөш цаана чинь үнэн түүхийг гуйвуулчихаж.. Байж болох муу үгээ дайгаад төв талбайд сүрлэг гэгч нь залрах Сүхээ агаагын нэрийг баастаж байна.. гэснээс сүх ах чинь хятад бишийм байна.. би хятад биш гэж л боджээсэн л даа.. хүмүүс харин хятад биш л гэж боджээсийм байна.. тэрийг нь дургүйцээд хятад биш гэж хэвлэлийн бага хурал зарлажээ.. гэснээс тэр хөшөөг хүрэлдэж гэнэ.. хэдэн жилийн өмнө хүрэлийг сүхдэж байснаа одоо сүхийг хүрэлдээд л.. гэснээс хойноос ирээд түүх зохиож өгсөн орос агаагын түүхийг үнэн гэдгийг батлах гээд зарим нь боож үхэх сурагтай.. шаал утгагүй юм.. алдарт хувьсгалт намын 90 жилийн ойгоор үндэсний тусгаар тогтнолын гавьяаг үүрээд (чирч гулдраад???) явж байгаа МАх намын ухаантай түүхчид.. улаан хамгаалагчид.. ард түмний эрх ашгийн төлөө алтан амиа өгөхөөс буцахгүй нөхөд хийрхэж байна.. үнэндээ хэнд хамаатай юм.. түүхээс таалагдсан хэсгээ гоёчилж яриад таалагдахгүйгээ энэ манай түүх биш гэдэг аргачлал хаанахых вэ.. сайн муу аль аль багтсан баймаар санагдах юм.. гэтэл зөвхөн МАхнамтай холбоотой сайн түүхийг сануулкээд ойлгох ухаангүй мань мэтийг зовоох хэрэг юун.. түүхийн тэр гоё үнэнээс мань мэтэд авах сургамж гэж байна уу.. үнэндээ надад лав тэр мах намын түүх сонин биш.. 90 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх нь өөрсөд нь кайфтай байдын байгааз... гэснээс данзанг мундаг хүн байсан тухай сонслоо.. багад данзанг баривчилах гээд хэдэн хүн ирэхэд та нар удахгүй мөхнөдөө гэж хэлдэг хэсэг гардаг (намрын халуун өдрүүд) киног үзэж данзанг дайсан л гэж бодож байлаа.. бодоо ч чинь бас яадаг билээ.. ялгаагүй  тэр бол тэдний зохиож өгсөн түүх.. одоо тэрнээсээ буцаад ямар нэмэр байнаа.. миний ухаан хүркүйм..

гэснээс тэр хөшөөг хүрэлдэж дуусахаар Хүрэлсүх баатарын хөшөө гэж нэрлүүл таарна..

Сараачсан: dao | цаг: 19:40 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих