2011-01-21
Баатарлаг туульс
Хараал идсэн улстөр. Дургүйг хэлэхүү сонирхох ч үгүй явлаа. Гэтэл твитерт хүртэл ороод ирж. Яахав тэдний хамраа цухуйлгаагүй үлдсэн өчүүхэн талбар байсан байж болно. тэдэнд ирэх сонгуулиар өнөөх суудалдаа суух нь өчнөөн хэрэгтэй байж болно. тэр нь надад хамаагүй. тиймдээ ч би тэднийг твиттерт ад үзэхгүй. үнэхээр залхмаар бол дагахаа больчиход асуудал тэндээ л үлдэх биз. Ардчилсан үндсэн хуулийг хамгаалахад айлгахаас өөр аргагүй болжээ. айхтар сонголт. иргэд нь ингэтлээ хоосорсон тархитай өлөн ходоодтой байхад элдэв дээдийн мундаг үгс нийгмийг эргүүлж ардчилалыг үгүй хийх боломжтой. тиймээ би үүнтэй санал нэгдэж байна. гэхдээ үүнийг эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх нь надад таалагдахгүй байна. Үндсэн хуулийг хамгаалах зорлиготой энэ зохицуулалт Үндсэний удирдагчдийг хамгаалсан зохицуулалт болоход ихээ амархан. Иргэдээсээ айдаг болтлоо хоосруулчихсан байж одоо та нар ардчилалыг дэмжихгүй бол шоронд хийнэ гэж сүрдүүлэх нь ардчилалын сонголт биш. Үнэхээр ардчилалдаа хайртай л юм иргэдээ цатгаж хоосорсон тархийг нь дүүргэж л ардчилалаа хамгаалах ёстой болохоос иргэдийг дарамталж ардчилалыг хамгаалдаггүй юм. Их л бодож хэдэн хүн шоронд орно биз гэж үү. үнэн хэрэгтээ ардчилалыг болиулахыг уриалсаныг нь биш дагаж дарвисан нь шоронд суух л болох байхдаа. санаж байна уу тэр 7/1-ыг тэгэхэд тэнд оролцогчдийг бөөнд нь 10 тэрбумын хохиролтой гэж байгаад 10-15 жил өглүү яалаа. Үүл баатарын санаачилсан хуулийн дагуу шоронд орох хүмүүс нь иймэрхүү л байх боловуу гэдгээс айж байна. Цаашлаад үгээ хэлсэн хүмүүс, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс шоронд орж шонд дүүжлэгдэх биз. за энэ ч яахав баатар ах мэдэж байгаа байлгүй гээд орхиж болох ч ардчилалд цөөнх гэж байдаггүй билүү. хэрвээ цөөнхгүй бол тэр тотлитари дэглэм бишүү. буруу ч бай зөв ч бай эсрэг бодолтой хүмүүс байгаа цагт олонхид тустай. учир нь цөөнхийн буруу бол олонхид өөрсдийн зөв гэдгийг батлах боломж. олонхийн буруу бол алдаагаа ухаарах боломжийг цөөнхүүд олгож байдаг гэж хэн нь ч билээ хаана ч билээ хэлж байсын гэнэ лээ.

цааш нь бичих гэсэн залхуу дургүй хоёр гэнэт хүрэв. ерөнхийдөө бол энэ бичлэг маань Бат-Үүл баатар твиттерээ

@ebatuul: Эрvvгийн хуулийн нэмэлт эхний даваагаа давлаа. Терийн эсрэг янз бvрийн уриалга ухуулга санхvvжилт хийвэл 16-25 жил хорих ял шийтгэнэ.


@ebatuul: Монгол терийн дархлаа болох учиртай. Хэн дуртай нь терлуу нулимаж байдаг эцэс болно

гэж бичсэнийг нь уншаад төрсөн сэтгэгдэл гэхүүдээ.

энэ үед Номингэрэл Ардчилсан засаглалыг хамгаалах тухай милитанд ардчилалын тухай яриад байгаа ч Ардчилсан нэртэй юм бүхэн демократ байдгүй нь бодогдоод байх юм. Төрийг биш ардчилалыг хамгаалж болох ч өнөөдөр иргэд нь ингэж ямар ч үймээн самуун турхиралтад өдөөгдөж болох байдалд аваачихсан байдлаас ингэж гарахаас өөр арга байхгүй гэж үү.

Сараачсан: dao | цаг: 12:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


ёоёо
за битий хуц заа
миа
Сараачсан: өбы (зочин) цаг: 15:08, 2012-09-25 | Холбоос | |


иргэдээсээ төрийг хамгаалах тухай үүл баатарын твиттер дэх баатарлаг тууль энд хүрээд өндөрлөж байна. Амаржаргал гишүүн болон Тэмүүжин гишүүн энэ твиттерт байгаа эбатүүл гэгч нь УИХ-ын гиүүн Э.Бат-Үүл биш болох тухай зарлав.

инээдтэй хийгээд эмэгнэлтэй юм. Бат-Үүл гишүүний өмнөөс бичлэг үйлдэх ч яахав бузар булай хэрэг мөнүү үгүй юу мэдэхгүй гэхдээ өнөөх эрүүгийн хуулинд орох нэмэлт ямар учиртай болохыг хэн ч тайлбарласангүй.

хэлсэн ярьсан бүхэнд бодолгүйгээр итгэдэг хүмүүс байдаг байж болно. гэхдээ би бол тэр хууль ямар учиртай болох талаар анхны даваагаа хэрхэн давсан учираас одоо хэдий хир хугацааны дараа хууль болон батлагдаж Фаак юү Говернмэнт гэж хэлэх эрхгүй болохоо мэдэх хүсэлтэй л үлдлээ.


хараал идсэн төр гээд хэлчихий одоохондоо батлагдаагүй бололтой :р
Сараачсан: dao цаг: 16:51, 2011-01-21 | Холбоос | |


яасы
Сараачсан: дао (зочин) цаг: 15:11, 2011-01-21 | Холбоос | |


ulstor genguut n shuud unshsangui gehdee mend mednee

say jiguur buuur hvn sonin bolgochloo
Сараачсан: Зэрэглээ цаг: 14:43, 2011-01-21 | Холбоос | |


Улс төрийн амьдралд яснаасаа дургүй л дээ. Гэхдээ л..... За за болилоо
Сараачсан: Чойрын Хүү цаг: 14:05, 2011-01-21 | Холбоос | |


гүү чи бичлэгт хариу бичээч хүн гэнэт аймр улстөржиж байхад чэн хэ хэ.
Сараачсан: dao цаг: 13:43, 2011-01-21 | Холбоос | |


хар дээрх цагаанийг унших гэж ядрав.. маргааш уулзана шүү ирээрээ smug
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 13:31, 2011-01-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax