2011-01-18
Өршөөлийн тухай
Өнгөрсөний өмнөх онд Өршөөлийн хууль гарч олон залуусийн хийсэн гэмийг төр нэг уучилсан билээ. Энэ хуулиас болж нийгэмд ямар сөрөг нөлөө бий боловоо гэдгийг Обдоо судлаад өршөөлийн хуулийн үр нөлөө гээд нэг нийтлэл бичсэн. Өршөөлийн хуулийг ойр ойрхон давтамжтай гаргах нь гэмт хэргийн гаралтад хэрхэн яаж нөлөөлж байгаа тухай байсан санагдаж байна.  Миний ярих гэсэн зүйл бол Өршөөлийн хуулийн сөрөг үр дагварын тухай биш. Учир нь амтай болгон ярьж байна. Өршөөлийн хуулиар алуурчин өршөөгдсөн тухай, гарч ирээд нялх охин алсан тухай гэх мэтээр. тэгж ярьж буй бүхний хэлдэг нэг л үг нь элбэгдорж өршөөчихлөө гэсэн яриа. элбэгдорж алуурчдын толгойг илж байна л гэнэ. Үнэндээ өршөөлийн хуулийг санаачилсан нь элбэгдорж. Гэхдээ юу гээч санаачилсан хууль болгон батлагдах ёстой гэж үү. хуулийг батлах үйл явц гэж нэг юм байна. тодорхой судалгаатай энэ хууль батлагдвал яах бол ийх бол энтр гэсэн баримттай тэр нь нийгэмд ямар эерэг болон сөрөг үр дагвар авчирах бол энтр гээл. түүнийгээ үндэслэн батлах эсэхээ УИХ шийддэг. гэтэл ийм процесс огт явагдалгүйгээр зүгээр л улстөрийн шахалтаар баталчихаад бүр дунд нь албан тушаалтны гэмт хэргийг сэмхэн шургуулчихаад баталж орхисон. хуулийг бүтээж бий болгох процесс нь өөрөө улстөрийн санал санаачлагын хүрээнд хумигдаж болдог учраас л манайд ийм судалгаа нотолгоогүй үр дагаварыг нь сайн тооцоогүй хуулиад ар араасаан гарч бидэнд бие биенээ тэнэг маанагаараа дуудалцах боломжийг олгоцгооно. Хэрвээ хэн нэгэн хүн тэр өршөөгдсөн гэмт хэрэгтний хохирогчийн өмнө буруутах ёстой бол тэр нь хэн гээч та өөрөө. учир нь таны сонгосон хүмүүс зүгээр улстөрийн шоу маягаар асуудалд хандаж хуулийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэлийн талаар огт судалж үзэлгүйгээр баталчихсан. санаачилсан нь ч гэсэндээ ялгаа байхгүй таны л сонгосон хүн. Тухайн хууль батлагдахаас өмнө манайд хоригдлууд дүүрчихсэн байсан талаар ярьцгаадаг хүн одоо байна уу. эрүүгийн хуулийн хэт хатуу бодлого нь алдаа хийсэн хүн бүрийг өршөөлгүй шорон руу түлхэж байгаа талаар бодож үзсэн үү. Өнөөдөр миний хүүхэд алуулчих вий гэж санаа зовохоос миний хүүхэд саваагүйтэж яваад насаараа хоригдол болчих вий гэж боддог хүн байна уу. Өршөөл гэдэг үргэлж сайн зүйл дагуулдаггүйг бид сая л анзаарлаа. гэтэл өршөөгдсөн залуусаас хэд нь сайн сайхан амьдарч байгаа бол...




Сараачсан: dao | цаг: 13:38 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


ene jil ch urhuuliin huuli garch arai bolkui ee..
Сараачсан: dao цаг: 12:58, 2011-07-29 | Холбоос | |


заавал унш
ард түмнийхээ эсрэг хандсан байгаа юм шиг ихэнх залуусаа алдаа гаргавуу үгүй юу шоронруу чихдэг энэ бодлогыг өөрчилж болохгүй юу. үүнийг бодхоос зүрх өвдөж байна. энэ олон ой давхцсан жилээр эх орныхоо хөвгүүдэд жоохон ч атугай өршөөл үзүүлж болохгүй гэж үү.
Сараачсан: Очко (зочин) цаг: 12:00, 2011-07-25 | Холбоос | |


гэвч асуудлыг өөрөөсөө хайдаг хүн нэлээн цөөхөнд л энэ сонин нийгмийн утга нь оршиж байгаам байх өө
Сараачсан: Zurai цаг: 22:18, 2011-01-18 | Холбоос | |


Дээр нэг сонин зүйл сонсож байсан юм байна. Дайны дараа Орост эрчүүд их цөөхөн байж. Тэгээд эрчүүдийг шоронгоос нилээд сулласан. Манайд нөхөргүй нөхөрт гараагүй хүүхнүүд мянга түмээрээ байдаг. Эрэгтэй хүн ховор болжээ үнэндээ
Сараачсан: dadido цаг: 21:26, 2011-01-18 | Холбоос | |


http://www.monkey.mn/news/29/read
энд байна.

http://www.monkey.mn/channel/news/obod

энэ обдын нийтлэлээ бичдэг булан нь.


http://obod.blogmn.net

энэ хувийх нь блог нь.

http://criminology.blogmn.net

энэ бас нэг блог нь.
Сараачсан: dao цаг: 21:09, 2011-01-18 | Холбоос | |


Обдоогийн нийтлэлийг ханааас унших уу
Сараачсан: Анахай цаг: 21:02, 2011-01-18 | Холбоос | |


юмыг дандаа хар талаас нь харах нь ямар нэгэн юманд буруутанг үргэлж хайх нь үргэлж амархан байдаг.

харин асуудал өөрт минь байгаан биш биз гэж бодоход уул нь тийм ч хэцүү биш баймаар..
Сараачсан: dao цаг: 20:58, 2011-01-18 | Холбоос | |


зөв өө зөв, харин өршөөгдсөн залуусаас сайн сайхан явж байгаа хүн бий байх өө
Сараачсан: Zurai цаг: 16:45, 2011-01-18 | Холбоос | |


гоё шүү
Сараачсан: Зочин цаг: 14:35, 2011-01-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax