2011-01-12
увын утгагүй ховын хоосон
гэнэт л бодлоо. зүгээр л бүх зүйл яагаад ийм юм бол. нар зүүнээс мандаад л. навч н хавар дэлгэрч намар нь гундаад л. өглөө өдөр үдэш гэсэн дарааллаар л бүх зүйл болдог. өнгөрсөн гэж дандаа хойно хоцорсон зүйлс. өнгөрсөн гэж өнгөрөөд түрүүлээд явчихсан зүйлс яагаад байж болохгүй гэж. өглөө яагаад нар шингэж болохгүй гэж. хайртай дуртай гэсэн үгийг орлуулж болох тийм л зүйл. хажууд нь байхад сэтгэл бүтэн тийм л хүн. холдоод явахаараа биеийн маань нэг хэсгийг аваад явчихдаг тийм л хүн. өглөө үдэшгүй санагдах ч өөрийг нь хэзээ ч дурсахгүй байгааг бодохоор л сэтгэл дахиад хоосрох тийм л зүйрлэл. шинээр эхлэнэ гэдэг хуучнаа сайн мартахыг л хэлэх бололтой. харин тэр хуучин нь өглөө нар мандахад, үдэш бүрий болоход гадаа хүйтрэхэд навч гундахад, цэцэг дэлгэрэхэд л санагдах... бүх зүйл энэ хэвээрээ байгаа л бол хуучин гээч үргэлж биднийг дагах юм. бичлэг бичих гээд гар кэйбоард руу дөхөх бүр өнөөх л тэнэг гутрал хоосон шанлал, утгагүй цөхрөл... бүх зүйлс бүх зүйлсийг сануулахад бүх зүйлсийг анзаарахгүй байхыг хичээвч нэг л болохгүй юм.
Сараачсан: dao | цаг: 10:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


genet gunigtai boldog beeshd unshmagts.. 'tyr zuuriinh gedgiig ni medseer baij bayrlaj huuruul, guniglaj uilaal tuurulduj amidrah ni uruwdultei' gej neg hunii nomon deres unshij bsiin bna .
Сараачсан: mishkar цаг: 20:38, 2011-05-10 | Холбоос | |


хэхэ. чи тойргийн дунд нь зогсоод л... бүх зүйл чамайг тойрон эргэлдэн байна шд. тиймээс чи азтай хөөн гэж smug smug smug

бүүр болохгүү бол надад заагаад өгчих ингэж би хэлсийшд cool cool
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 14:28, 2011-01-13 | Холбоос | |


тэх тэр тойргын хаана нь зогсоод байгаагаа л мэдмээр санагдах юм. өчигдөр гэнэт яг ингэж бичсэнийг мэдсэн мэт зүйл болоод. сонин л юм. яамаар ч юмбдээ.
Сараачсан: dao цаг: 14:06, 2011-01-13 | Холбоос | |


Өглөө хумьж, үдшээр дэлбээлдэг цэцэг байдаг, өвлөөр өрнөж зундаа татардаг амьдрал байдаг, өдрөөр унтаж шөнөөр ангуучилдаг амьдтад ч байдаг. Зүгээр л энэ бүхэн утгатай бас утгагүй санагдах нь чи энэ тойргийн хаана зогсож байгаагаас л шалтгаалах байх. Харин эхлэлийн хувьд өөрөө мартахгүйн тулд өнгөрсний хэлтэрхийг өвөртөө тээгээд өнөөдрөөрөө тэмцэж маргаашруу тэмүүлэхийг хэлэх байх. Ямартай ч өнгөрсөн өчигдрөөс өнөөдөр арай дээр, харин өнөөдрөөс ирэх маргааш хамаагүй дээр байх болно. Ирээдүй чинь үргэлж гэгээтэй байх болтугай.
Сараачсан: StarLight цаг: 16:41, 2011-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax