2010-12-29
Тусгаар улс биш байхын зовлонг мэдрээгүй мань мэт ч яахав. энд тэнд элийр муруйж шүлсээ үсэргэж явдгын байж. Эх орноо хамгаалж хөгийн хятадуудын чин санааг уудлахын ялдамд ходоодоор минь захирахын тулд хонь ямааны махыг их хэмжээгээр авч байгаа тухайд санаа зовон байх зуур маань их эзэн христийн төрсөн өдөр болоод өнгөрөв. энэ баярын сезон нь бүтэн сар үргэлжилдэг маниусын хувьд бас нэгэн тэмгдэглэлт өдөр бараг анзаарагдалгүй өнгөрөх гээд байх юм. саяхандаа тун саяхан 11 сарын сүүлээр бид анхныхаа үндсэн хуулийг баталсан хэмээн хөөрцөглөж нэг өдөр амарсан даа. үнэн гэвэл тэр хууль тэр чигтээ коммунизмд эргэлт буцалтгүй орсоныг зарласан өдөр болохоос ямар нэгэн тусгаар тогтнолын баяр биш. тусгаар тогтнолоо бид хэзээнээс эхэлж тоолох вэ. коммунизмд орсон өдөрөө санан дурсахад татгалзах зүйлгүй ч тэр өдрөөс тусгаар улс болсон гэж бодвол эндүүрэл л байх. бүүр наашлуулий гэвэл 40н хэдэн онд л маниусыг бусад улс хүлээн зөвшөөрсөн санагдна.  тэрнээс ч наашлуулий гэвэл НҮБ-д элссэн өдөр бэлхнээ байна. харин энэ бүхнээс өмнө бол хирэндээ л бид бол ТУСГААР УЛС гэж зарлаж явсан байх юм. тэгээд бодохоор одоогоос яг 99 жилийн өмнө богд хааныг өргөмжилж чин гүрнээс салснаа зарлаж хирэндээ л хөөрхөн "хөөрцөглөөд" авсан байх юм. ядаж нэг өдөр ч болсон илүү амрах гэсэндээ бус зүгээр л бид тусгаар тогтнолоо заралсан энэ өдрийг бид дурсаж явах ёстойн болуу л гэж.

Танд тусгаар тогтнолын өдөрийн мэнд

Сараачсан: dao | цаг: 16:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


chamd ch bas tusgaar togtnoliin bayriin mend
ug ni ene l udur eh ornooroo baharhah ystoin bain shuu de kumuus mine yagad teged danda tuurch budilj ywdgiin boloo booo med balain хэлээ гаргах
enuuhen endee l jaahan bayrlaj huurhuus kkkk баярлах
Сараачсан: arch_tseegii цаг: 18:24, 2010-12-29 | Холбоос | |


Жааа гялаалаа хэлээ гаргах
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 18:14, 2010-12-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax