2010-12-01
Эхлэл үү
Инсепшн үзэв. өмнө нь үзсэн байсан боловч хэлний бэрхшээлийн улмаас хагас дутуу ойлгоод орхичихсон байсан юм. Харин сая Монгол саб татаж аваад дахиж үзлээ. бүүр их асуудалд унадаг байшшд :р.

кино бол угаасаа зүүдний тухай өгүүлдэг санаа энтр нь бол үнэхээр гайхалтай төгс бүтээл. хэлэх ярих ч юм биш. каприо яасан ч мундаг тоглосон юм. тэгээд нэг биш удаа үзэж байгаагынх бас өмнө нь олон ревииев уншиж байсных хүмүүсийн тавиад байдаг Кобб сэрсэн үү эсүүл хамгийн сүүлийн төгс зүүдээ бүтээснүү гэдэг асуултын хариуг хайлаа.

ер нь бол хоёр хувилбар байгаа юм. угаасаа эхнэр нь үхдэг нь эхнэрийнх нь зөв байсан буюу кобб ердөө л зүүдэлж байгаа. тэр тотем бол түүнийх биш. эхнэрийнх нь шүү дээ. тэр уул нь зүгээр л сэрчихэд жинхэнэ амьдралдаа ирчих байх. гэвч тэрэнд огт итгэхгүй байгаа. үнэхээр цаг хугацааны мушгиралдсан тойргийг агуулсан ямарч логикгүй ЛИМБО-д орж төөрсөн болохоор өөрийнхөө зүүдэлж байгааг анзаарч өгдөггүй. халь хальт анзаарах боловч түүнийгээ шалгахдаа өнөөх эхнэрийн тотемыг ашиглаж байгаа болохоор тэр нь өөрийг нь хуураад байж болох. ингэж үзвэл тэр зүүдэлсэн хэвээрээ л байгаа боловч зүүдэн дотрох зүүднээсээ сэржээ гэж :р Жишээ нь тэр Адрианод зүүдийг танилцуулж байхдаа өөрийнхөө дурсамжийг Адрианогоос харсан. Бас ямар учиртай нь мэдэгдэхгүй нэг компанийн хүмүүс араас нь хөөгөөл гэж эхнэр нь хэлдэг. тэр эхнэрийн үг бол түүний өөрийнх нь бодол санаанаас гарч байгаа үг болохоор тэр үнэхээр утга учиргүй хөөцөлдөөн байж магадгүй. бас Момбассод зугтаж яваад нарийн гудмаар ороод гацдаг. тэр бол яг зүүдний хэсэг.

харин хоёр дахь нь тэр зүүднийхээ олон левелд төөрсөөр байгаад хаана нь эхэлж хаана нь төгсөөд байгааг анзаарахаа больчихсон. угаасаа тэр Сайтог ЛИМБОноос нь гаргаж сэрээгээд онгоцон дотор сэрэхдээ бусад шигээ зүүднийхээ левел бүрт сэрж байгаа нь харагдаагүй. ЛИМБО гэгчийн аймшиг нь эндээ л байх шиг байгаан. Чи сэрсэн үү үгүй юу дахиад өөр зүүд зүүдлээд явчихвуу гэдгээ мэдэх ямар ч боломжгүй. төгсгөлд эргэж байгаа тэр дамар унаж байгаа эсэхийг угаасаа таашгүй. Хүмүүсийн ярих нь хүүхдүүдийн хувцас өөрчлөгдсөн байна гэж. Би бүр сайн нягталж харлаа. тэр зүүдэндээ хүүхдийнхээ хувцасыг өөр өөрөөр хараад байналээ. тэхээр угаасаа тэр төгс зүүднийхээ эхлэлийг inception-ийг нэлээн эртнээс боловсруулчаад өөртөө бага багаар суулгаал байсан. тэгж тэгж тэр сайтог сэрээх гэж очоод дахиад зүүдэлцэн. энэ удаагынх нь зүүд бол үнэхээр ихээр харамсаж явдаг хэсгийг нь бүтээж чадан болохоор тэр охидынхоо царайг харж очиж тэвэрч байна. гэхдээ энэ бол зүүд.



Сараачсан: dao | цаг: 22:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


ter sub hamgiin saind n taarna
Сараачсан: dao цаг: 13:59, 2010-12-13 | Холбоос | |


гайгүй бичлэгтэйг нь хүлээгээд одоо болтол үзээгүй л яваа ш д :р гайтай бичлэгтэйг нэг эхлүүлсэн чинь саб-гүй л бол ойлгохгүй шинжтэй болоод явчихаар нь больсон. кам бичлэг байсан болохоор англи саб нь ч таарку байсын.
Сараачсан: ollie цаг: 13:55, 2010-12-13 | Холбоос | |


bi ch bas leo-g zuudneesee sereegui gej oilgoson. ih sonirholtoi sain kino bolson ярзайтал инээх
Сараачсан: arius цаг: 20:33, 2010-12-08 | Холбоос | |


хэ хэ.
Сараачсан: dao цаг: 20:07, 2010-12-08 | Холбоос | |


taalagdlaa
uzchihlee
uneheer saihan kino boljee oird neeree iim sonirholtoi kino uzeegui udsiin bn
suuld gantsaara uldcheed dawhar zuudneese serku shuud ongotsond serj bhiin....
uuriinhuu buteesen togs zuudend ochson bhaa баярлах

hamt ehleh uuu sleepy sleepy sleepy
Сараачсан: arch_tseegii цаг: 19:25, 2010-12-08 | Холбоос | |


ok баярлах
Сараачсан: arch_tseegii цаг: 18:29, 2010-12-03 | Холбоос | |


flashaa avchraad av ирмэх
Сараачсан: dao цаг: 18:18, 2010-12-03 | Холбоос | |


bi uzii tehuu ярзайтал инээх
Сараачсан: arch_tseegii цаг: 18:12, 2010-12-03 | Холбоос | |


2gb iin flashind ulhuun bagtana bchlegiin chanariin dajgui sain gesend n orno баярлах
Сараачсан: dao цаг: 11:37, 2010-12-02 | Холбоос | |


Сайн бичлэгтэйг нь хүлээж байгаад олж үзэх гэж байгаад мартаж орхиж...

бодуул үзэхийг нээх их яараагүй бололтой ккк smug

өнөө орой очиод авий за. хэмжээ нь хэд ийн
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 11:30, 2010-12-02 | Холбоос | |


өдий болтол үзээгүй гэж үү энтр :р тэг тэг аваарай. надаас монгол англи сабатай нь аваарай. үзсэн хүмүүс нь хэлнээ. үнэхээр төгс гэж хэлж болохоор кино ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 11:25, 2010-12-02 | Холбоос | |


Боломж олдоогүй, үзэж амжаагүй...

Үнэн төөрцөн, төгсөрцөн кино байна гэжийлээ... Одоо л үзэхээс. чамд файлаараа байгаа бол өгөөрээ... smug
Сараачсан: Хүслийнжигүүр цаг: 11:15, 2010-12-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax