За мэдкүүмаа монголчууд аймр туйлширдаг энтр гээл ярихаар н наа чэн жинхэн туйлшрал бусуу гэж хэлмээр заримдаа санагддаг байж билээ. гэхдээ л хаая элэг эмтэрч хөшмөөр сонирхолтой юмтай бас таарахын. туйлшрал гэхэд гэцүү биш гэхэд гэцүү. гэхдээ л энэ бүхэн үнэндээ тийм ч сонин биш харин туйлшрал гэж юу вэ гэдэг н л сонин байх гэж бодогдов. энгийнээр бол нэг талыг хэт барьж тэрийгээ үхэн хатан дээдлэх ухамсар гэхиймуу юу гэхийн нэг тийм юмыг л манайхан туйлшрал гэж нэрлээд өөрсдийгөө /монголчууд гэдэгт хамаарах хүмүүс л ингэж ярьж байхыг олон удаа сонссон болохоор ингэж хэллээ/ тийм гээд байх шиг байдын. энэ үнэн бол сайн тал байнаа бас. учиргүй алтан дундажыг барьж аялдан дагалдахаас өөрийн үзэл бодолдоо үнэнч байх нь юу нь буруу гэж. гэхдээ хүний үзэл бодол өөрчлөгдөх нь цаг хугацааны асуудал гэж би боддын. хүн бол нэг хэвэнд цутгасан тоосго биш болохоор өөр өөрөөр бодно тэр нь цаг хугцаааны явцад бусдын дарамт шахалт хүсэлт гуйлт юу байдгын тэр бүхний үр дүнд өөрчлөгднө. өөрчлөгдөөгүй хүн гэж ховор байх. харин гаднаа тэрийгээ харуулахыг хүсдэггүй л байх гэж боддын. ухаандаа олоон жилийн өмнө ойролцоогоор хорь гаран жилийн өмнө юмуу даа. 2010 онд жинкэнэ капиталист нийгэм дэлхийд ноёлоно энтр гэж яривал хэн ч итгэхгүй л байх байсан байх. бүр итгэж байсан ч итгээгүй царай гаргах байсан биз. за тэгээд маркс энгельс хоёр ах дүү биш бүүр авгай нөхөр хоёр ч биш нэг хүн юм билээ гэж хэлсэнд үнэмшээд анжэла дэвисын төлөө жагсаал хөрөнгтнийг жинхэн утгаар үзэн ядаал тэй. гэсэн яав хэдэн бацкаанууд гарч ирээд боджээсэн боджээсэн ч юу байхав бодвол бусад н бусдын өмнөөс боддог байсан болохоор дарга нарын боджээсэн н худлаа болоод маркс энгельс болон анжэла дэвис гэх мэт бас бус хөрөнгөтнүүд лаг болж таараад. гэснээс анжэла дэвис чэн юувлээ гэсс ккк. за бас энч яахуу. товчхондоо үзэн ядаж байсан зүйл н өөрт н тулгараад ирэхээр эхэндээ ч бас айхтар байсөө. өөрөө хөрөнгтөн болох боломжтойнууд н болоод чадаагүйнууд н хорсоод л ... жинхэн туйлшрал бололтой. гэтэл бас бишиймаа. эднээс айхтар н ухаан санаа н эрлийжсэн бүлэг гарч ирээл. үзсэн мэдсэн заалгасан юм н өнөө маркс энгельс боловч амьдралд тэд н огтоос хэрэггүй болцон. юу бүр хогийн савнаас ч долоон дор мэдээллээр дүүрсэн тархинд амьд үлдэх төрлөх инсикт л үйлчилж байсан байх. гаднаа орилоол шүлсээ үсчүүлэхдээ тэд бол ээж аав эмээ өвөө нараасаа аймаар. жагсаж цуглах шалтаг н жаахан л өөр болохоос ярьжугаа юм н ерөнхийдөө агаарын ч юмуу сансарын ч гэхиймуу тиймэрхүүгээрээ төстэй. аа бас зарим олдсон боломжийг ашиглаад хилийн дээс алхаж үзээд тэндээс олж мэдсэн юмаа эндээ ярихдаа гаргуун кк. ярьдаг юм н юу гээч өнөөх л монгол муухай монголчууд тэнэг бас туйлшрамтгай. өөрөө жинхэн туйлширч байгаан бишүү л гэмээр байдын. арай ухаалгууд н гаднаа үлдсиймуу гэхээр бас бишээ. ер н юу биднийг ийм утгагүй болгоод байнаа гэтэл нөгөөл өнгөрсний үлдэгдэл тархинд суусан бат нот үзэл үүнээс өөр байх ёсгүй гэсэн бодол. анхандаа хүчээр тархинд суусан зүйл үе дамжих тусам генээр дамжсан уу яасан нэг тиймэрхүү. удаандаа хэлбэр н өөрчлөгдсөн ч өөрийнх нь мэдэж байгаа зүйл үнэн гэсэн үнэмшил н хэзээ ч өөрчлөгдөхгүй. өөрчлөгдөх ч ёсгүй. тэгвэл жинхэнэ гутамшиг болж өөрийнх н төгсгөл сүйрэл ирнэ. за тэгээд эднийг жишээгээр баяжуулаад явчуул бүр үнэмшилтэй болоод би ч гэсэн өөрийнхөө үнэн гэдгийг батлах боломжтой байх гэсс кк.
жишээ нэг:
Нямдорж гуай шудрага хүн гэхээсээ бууж өгөх дургүй хүн шиг санагддаг. өөрийнх н ярьж байгаа зүйл буруу гэдгийг за бүр болий буруу гэж ойлгогдохоор зүйл боллоо гэхэд жинхэн эрс эсэргүүцэж шудрага ёс эмх журам гэдэг зөвхөн өөрийнх л мэдэх зүйл бусад н жинхэнэ хог мэтээр аашлана. заримдаа ичсэн хүн хүн алахын үлгэрийг үзүүлнэ. буудна л гэнэ. гөлөг л гэнэ.
жишээ хоёр: за тэгээд элдвийн юм болоход бүгдээрээ л нэгэн дуугаар эсэргүүцнэ. эсвэл нэгэн дуугаар дэмжинэ. үгүй бол өөрөөр хэлбэл цөөнх үргэлж буруу ярьдаг мэтээр ярьцгаана. уул н нэг хэвийн тоосго шиг биш учраас л тэр эсэргүүцэл болоод цөөнх гэж байгаамшдээ. алуурчиныг бүгд цаазлах ёстой тухай ярьцгаана. гэтэл үүний цаана хэлмэгдүүлэлт байвал цаазлуулсан хүнийг дахиж амьдруулж чадахгүй юм чэн амьд үлдээсэн н дээрийм бишүү гэхээр алуурчинг өмгөөллөө гэх н халаг юм болно.
жишээ гурав: нэгэнт алуурчны тухай ярьцым чэн саяхан хөвсгөлд болсон аймр хэргийг жишээ болгий гэж бодлоо. алуурчинг барьж гэнэ. айхтар сайн ажилладаг цагдаатайм чэн аргагүй аргагүй одоо шууд бууд л гэнэ эсвэл төмсгийн тасд л гэнэ. ээ бурхан минь миний ухаан хүрэхгүй зүйлсийг ярьцгааж бичицгээж байна. дэндүү харгис аймшигтай хэрэг гэдэг н үнэн ч гэлээ шүүх цагдаа битгий нийгмийн захиалгад автаж энэ хэргийг шийдээсэй. зүгээр л бүхнийг хуулийнхаа дагуу нотлох баримтад үндэслэж шийдээсэй л гэж боджындаа. нийгмээрээ үзэн ядуулах хэрэг хийсэн ч бай тэр бол хүн бидний нийгмийн бүр тодруулбал миний чиний бас таны өөрийн бүтээгдэхүүн. бид үргэлж бие биенээ л бүтээдэг болохоос тэр хүн хаа хамаагүй харь гаригаас ирээгүй. алуурчин сэтгэхүй н суусан шалтгаан өнөө л бидний бусдийг буруушааж өөрсдийгөө зөвшаах зангаас үүдэлтэй. үнэндээ бид өөрийгөө буруушааж чадахгүй болохоор л бусдыг буруушаадаг. ийм л байна. би алуурчинг алаасай төмсгийн тасдаасай гэж бодохгүй байгаа. хэрвээ шүүх цагдаа маань нийгмийн захиалгад автаад тэр хүнд хилсээр ял тулгаж байвал яахав. за жоохон гажчихлаа. эргээд сэдэвтээ орий.
бидний энэ бусдийг буруушааж өөрийгөө зөвшаах үзэл л туйлшрал гээч зүйлд хүргээд байгаам бишүү. би л ингэж боджын тиймээс миний зөв гэдэг шиг л... үнэхээр бусдын буруу байлаа ч тэрэнд та зуун хувь итгэлтэй байлаа ч тэвчээртэй сонсож үндэслэлийг н ойлгохийг хичээдэг бол хичнээн сайхан.
гэснээс жоохон инээдтэй юм ярихад:
хөвсгөлд алуулсан алуурчин өмнө нь ардчилсан холбооны жагсаал цуглаанд оролцжээсэн гэнэ. тиймээс өршөөх байх. ер н элбэгдорж цааз бүхнийг өршөөнө гэснээс болоод ийм зүйлүүд болжээнэ гэж их ярих болж. юу нь инээдтэй гээч. алуурчид хэзээ ч баригдна гэж хэрэг үйлддэггүй юм. тэгээд элбэгээ намайг өршөөчихнө гэж бодож байгаа хүн цагаа тулахаар хүн алж чадахгүй. бусдын үхэл зовлон хэн нэгнийх н улстөрийн тоглоом шахуу л болчхиымдаа. гэчээд харсан чэн инээдтэй биш эмэгнэлтэй ч юмуу.
бас нэг: адгийн алуурчинд ч өөргөө цагаатгах шалтгаан байдаг. энэ хөвсгөлийн хүчиндэгчид ч гэсэн байж л байгаа.