Би чамд “хайртай” гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө үг ч багадана
Чиний төлөө үхэх ч багадана
Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь заяагаа өгнө
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийн өргөн нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна
Б. Цэнддоо
удахгүй нэг охин хөтөлчихсөн хаширтал нь үглэж явахад чинь би таарнаа