2010-04-29
Шүүхийн шийдвэр
за юу ч болсон бодож байгаа юмаа жоохон тоймлоод орхчий. дараа залхуу хүрэхээ байсан үедээ үргэлжлүүлнээ. хүрсэн хэвээрээ л байвал одоо яадын байгаан.

1. Монгол эрх зүйн тогтолцооны хувьд Эх газрын буюу Ром германы эрх зүйн тогтолцоотой гэж явдаг. Энэ нь батлагдсан хуулиас өөр шүүхийн шийдвэрийн эх үндэс болох зүйл байхгүй гэж энгийн үгээр хэлэх юмуудаа.
2. Нэгэнт баттлагдсан хууль л Шүүхийн шийдвэрийн үндэс байдаг болохоор Шүүх зөвхөн хуулинд л захирагдна. Харин хууль нь зөрчилтэй нэг асуудлыг хоёр янзаар шийдсэн үед яах вэ гэдэг асуудал энэ тогтолцоонд тулгардаг. Мэдээж хуулиа засаад ижил болгоод явах ёстой ч парламент бол улс төрийн гал тогоо учир хууль хэрэглэгчидэд тулгарч байгаа асуудал нийгмийн хэмжээнд хүрэхгүй л бол хууль болтлоо уддаг.
2. Харин үүнээс гарахын тулд шүүхийн шийдвэрийн хэвшүүлэлт буюу жишиг эрх зүйг ашиглах нь зүйтэй юм. Жишиг эрх зүй гэдэг нь Англи саксоны эрх зүйн тогтолцоонд хамгийн түгээмэл шүүхийн шийдвэрийн үндэс байдаг. тодруулбал, шүүхээс гарсан шийдвэр нь дараа дараачийн ижил төстэй хэргүүдийн шийдвэрт нөлөөлдөг гэсэн үг. АНУ болон Англи энэ тал дээр маш түлхүү хөгжсөн. Тухайлбал, өмгөөлөгчид хэрэг өмгөөлөхийн тулд зөвхөн хууль биш тухайн хэрэгтэй ижил төрлийн хэрэг шүүхээр шийдэгдэж байсан эсэхийг заавал судлах ёстой болдог.
3. Монголд энэ жишиг эрх зүйг бий болгох нь Ром германы эрх зүйн тогтолцооны үндсэн зарчимд харшлах юм шиг байж магадгүй ч Германд бас хууль гартлаа удах шинжтэй бол шүүх хуульд байхгүй асуудлаар шийдвэр гаргадаг. Жишээ нь: 1900 хэдэн онд ч билээ хөршийн нөлөөлөлд сэтгэл зүйн нөлөөл оруулах эсэх талаар гомдол гаргаж 1960аад оны үед оруулж удалгүй хуулинд нэмэлт болон орж байсан түүх байдаг.
4. Энэ яагаад Монголд хэрэгтэй вэ гэвэл Монголын хуулинд өөр хуультай зөрчилдсөн шүүх шийдвэр гаргахад хүндрэлтэй жишээ зөндөө байдаг. жишээ нь /нэг жишээ олж бичих :р/ иймэрхүү асуудал гарсан үед одоогийн шүүхийн практикт шүүгч болон шүүгчид өөрсдийн үзэмжээрээ шийдвэр гаргах, тэр нь хоорондоо зөрчилдсөн байхаас өөр аргаггүй болдог. Хэдийгээр Дээд шүүхээс эргэлзээтэй ойлгомжгүй салаа утгатай байж болох зүйлүүд дээр тайлбар гардаг ч тэр нь ч бас шүүхийн хэвшүүлэлт болох хэмжээний сайн байж чаддагүй. мөн хүчин чадлын хувьд маргаантай байдаг.

гэх мэт....



Сараачсан: dao | цаг: 02:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


за за.. чи бүгдийг мэддэг шүү дээ алга ташилт хэлээ гаргах
Сараачсан: Анахай цаг: 10:27, 2010-05-19 | Холбоос | |


энгийн л юм л даа. зүгээр л шүүхэд эрхийн өгөөл хаячих хэрэгтэй байх. тэгэхэд нээх орвонгоороо эргээд өөрчлөгдөөд сүйд болохгүй байх. гол шаардлага нь тухайн асуудлыг хуулинд шийдээгүй байх. шийдсэн тохиолдолд маргаантай өөр хуулинд бас өөрөөр шийдсэн байх энтр тохиолдолд л жишиг эрх зүйг хийж болно гээд заачиж болох байх гэж бодоод байгаа
Сараачсан: dao цаг: 19:37, 2010-05-18 | Холбоос | |


жишиг эрх зүй манай монголын нөхцөл байдалд тохирохгүй л болуу баяртай байна
тэгээд ч жишиг эрх зүйг хөгжүүлнэ гэх юм бол тэгээд бас орвонгоороо юм болоод сурч ядаж байгаа мань мэт нь аль ч үгүй болно хэлээ гаргах
Сараачсан: Анахай цаг: 19:01, 2010-05-18 | Холбоос | |


алга ташилт odoo yahav deeeeeeee tegeeeeeeeeeed
Сараачсан: Зочин цаг: 14:26, 2010-05-03 | Холбоос | |


tehh erh zuin buluud bol odoo negdej bna geh yumuudaa. rom germanii erh zuin buliin songodog tuluulul bolson germand bol shuuh n iim shiidver gargah bolomjtoi bdag. teriig n daraachiin shuuh n heregleed l yavdag. mongold bol shuugch bur uur uuriinhuuruu shiiddeg olon hereg bna
Сараачсан: dao цаг: 11:23, 2010-04-29 | Холбоос | |


tegeheer erh zuin buliin ijilsej boloh geed bna uu. eswel realist shuuhtei bh yostoi bolj bna uu. anglo-saxonii erh zuid odoo bol shineer pretsident garah ni baga bolson sh dee. harin esregeeree roman-germanii erh zuin buld zarim tohioldold pretsident gargah shaardlaga garaad bgaam daa.
Сараачсан: tamerlan13 цаг: 08:23, 2010-04-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax