Польшын ерөнхийлөгч Лех Качинский дэлхийн хоёрдугаар дайны үеэр зөвлөлтийн цэрэг хэдэн мянган польшуудыг хоморголон устгасан Катыний аллагын 70 жилийг тохиолдуулан ОХУ-д айлчилж байхдаа онгоцны ослоор өнгөрчээ. Лех Качинскийн хувьд оросод ээлгүй оросуудад дургүй гол нь Катыны аллага хэмээх энэ эмгэнэлт хэргийг оросууд үйлдсэн гэдгийг оросуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрч байжээ. миний ярих гэсэн юм бол тэр лех качинский гэж хүний тухай биш бас тэр хүний үхлийн талаар ч биш. Харин түүний 70 жилийн ойд нь оролцох гэж байсан "Катыний аллага" хэмээгдэх эмгэнэлт явдлын талаар бичих гэсийн. Өнөөдөр Польшууд тэр хараал идсэн Катыний хэмээх газрыг зүхэж байгаа байх. Учир нь хоёр дахь удаагаа Польшийн сор болсон хүмүүсийг залигалаа шүү дээ. Сохор үзэн ядалт юунд ч хүргэхгүй ч гэлээ Польшуудад оросыг сохороор үзэн ядах хангалттай шалтаг бий. Тэр нь энэ "катыний аллага" юм. Оросын энэ жижигхэн тосгонд дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн 21000 польшийг хөнөөсөн. тэд бол зүгээр нэг олзлогдсон цэргүүд ч биш сэтгүүлч, эрдэмтэн, үйлдвэрийн эзэд гээд Польшийн шилдэг сэхээтнүүд байжээ. Сүүлдээ 21 мянга бус 40 мянган польшийг буудсан болох нь батлагдсан байна. 20-р зууны түүхэнд Катынийн аллага шиг янз бүрээр баримт материал гуйвуулан худал зүйл, суртал ухуулгыг олон арван жилийн турш явуулсан нэг ч үйл явдал байхгүй. 1990 он хүртэл оросууд тус аллага үйлдсэнээ хүлээдэггүй байлаа.
Энэхүү үйл явдал юунаас эхлэв:
1939 оны 9-р сарын нэгэнд Германууд өөрсдийн цэргийг Пхольш цэргийн хувцас өмсгөн хилийн "бяцхан мөргөлдөөн" үүсгээд тэрүүгээрээ шалтаглан Польшид нэвтэрсэн байна. Харин 9-р сарын гуравны өдөр Англи Франц улс Польш улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Германд дайн зарласан. Ингэж дэлхий хоёрдугаар дайн эхэлсэн билээ.
энэ үед буюу 1939 оны 9р сарын 17нд “Польш улс алга болж байгаатай холбогдуулан тэнд буй украин, белорус цөөнхийн эрхийг хамгаалахын тулд зөвлөлтийн цэрэг Польшид орлоо – ингэж дотооддоо болон бүх дэлхийд зарлажээ" * Өөрөө хэлбэл Польшид "туслахын" тулд Польшид "дайн зарласан" боловч үнэндээ энэ бүхний цаана шал өөр дүрмээр шал өөр тоглолт болж байсныг Эдвард Разинскийн "сталин" гэдэг номонд хангалттай бичсэн байгаа тул түр орхичий.
Ингээд орос герман хоёр Польшийг хувааж залгисныхаа дараа цэргийн болон бусад олзлогсод 80 мянга гаруй байсны талыг нь германд хүлээлгэн өгч үлдсэнийг хорих лагерт хориж заримыг нь ажилд дайчилж байсан байдаг. Гэв оросууд өөрсдөө дайнд бэлдэж байсан мөн өөрсдийнх нь "эсэргүүчүүд" хангалттай олон байсан тул польшууд тэдэнд илүүдэж эхлэхэд 1940 оны 4-р сард 21 мянга гаруй олзны "цэргүүдийг" буупаж алсан байна. Үүнд Катыны ойд /Смоленск муж/ 4421, Старобелийн лагерт /Харьковын ойролцоо/ 3820, Осташковскийн лагерт /Калинин муж/ 6311, бусад хорих гэзруудад 7305. харин энэ аллагыг олон жилийн турш фашистууд үйлдсэн мэтээр ойлгож бас ойлгуулж байсан тул энэ түүх бүдгэрч, гуйвж, баримтууд олдохгүй болсоор байсан юм.
Аллага илэрсэн нь:
1943 оны зун Германууд Орос руу халдаж Смоленскийг эзлээд анх Катыны ойгоос их хэмжээний польшын цэргүүдийн цогцос олсон тухай мэдээлсэн байдаг. ингээд германчууд Катынийн үйл явдлыг олж мэдэн өөрсдийн мөрдөх ажиллагааг явуулжээ. Олон улсын төлөөлөгчдийг байлцуулж шарилуудыг гарган өргөн хэмжээний суртал нэвтрүүлгийн компанит ажлыг эхлүүлсэн. Харин оросууд энэ явдлыг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй германуудын хийсэн ажил гэх болсон төдийгүй дайны дараа Зөвлөлтийн эрх баригчид Н.Бурденко тэргүүтэй тусгай комисс байгуулж энэ хэргийг Германы фашистууд үйлдсэн гэсэн дүгнэлт гаргаж өөрсдөө цэвэрхэн үлджээ.
Хожим нь буюу 1992 онд энэ хэргийг дахин сөхөж, Зөвлөлтийн эрх баригчид үйлдсэн болох нь Катынийн ойд булсан хүмүүсийн цогцост үзлэг хийж архивын баримт бичиг зэргээр тогтоогдсон байна. Нас барагсдын дотор Олон тооны офицерууд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байсан байна. энэ 21 мянга гэсэн тоо ч бас сүүлдээ өсөж 40 мянга гаруй болсон гэдэг.
Энэ аллага бол зүгээр нэг геноцид гэхээсээ илүү Польшийн сэхээтнүүдийг устгаж оюун санааны хувьд мохоох гэсэн оролдлого байсаан гэж олон олон польшууд одоо болтол үздэг. Коммунист дэглэм эхнээсээ л олон хүний цус нулимсан дунд хүчээн авсан боловч дэлхий дахинд ингэтлээ мэдэгдэж танигдсан Коммунист аллагын түүх байхгүй.
монголчууд бидэнд ч гэсэн ийм түүх байгаа харин Лех Качинский шиг Оросуудаар хүлээн зөвшөөрүүлж чадах улс төрч л алга даа.эх сурвалж:
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%82%D1%8B%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%80%D0%B0%D1%81%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D0%BB