мэдэхгүй ээ. зүгээр л дуулмаар сэнгэнтэл хашгирмаар санагдах чинь. учиргүй гуниж гутарсан юм алгаа. уурлаж бухимдах ч зүйл алга. зүгээр л сэтгэл гэгэлзээд. нутгийнхаа нуурыг, тэнд ирдэг хос хунг санав. бул нуурын хос хун одоо тэндээ ирдэг боловуу. хэрвээ ирдэг ирж байгаа бол энэ цагын уринд наашаа зориод гарсан болов уу. үржиж олуулаа болсон болов уу. хэдий жижигхэн ч гэлээ тэр л нуурын хөвөөнд тоглож наадаж явсан бага балчир настай миний хувьд хангалттай том нуур. хэдий цөөхөн ч гэсэн нутгаа санах үедээ дурсан санаж сэтгэлээ дүүргэхэд зай үлдээдэггүй хос хун. нүд гүйцэхгүй тал, өөвгөр намхан толгодын дунд үдшийн бүрийгээр одод гялалзах цэлмэг тэнгэрийн доор алсыг ширтээд зогсож байгаа хүсэл мөрөөдлөө багтааж ядсан тэр л хүүгээс өнөөдөр юу үлдэв дээ.. буйдхан тосгоныхоо хүмүүсийн царайг, нутгынхаа нуурыг, зөвхөн тэр нууранд л ирдэг хос хунг, намхан толгодоо, жижиг сондуултай намгархаг хөрсий нь ер нь юугы нь илүү ихээр санаад байгаа хэлж чадахгүй нь. зүгээр л зүрх сэтгэлдээ зурж авсан бүхий л зүйлсээ санаж. хавар болжээ..
4 хананы дундаас хөндийрөх цаг ойртож бгааг сануулаад бгам бишүү...