гунигт энэ амьдралд удах тусам хорогдох зүйлс нэмэгдсээр л ...
гансарсан сэтгэлээн хорьж би цагдсаар л ...
хавар болж бороо асгарахыг би хүлээсээр л ...
цэцэгс ургаж шувууд шулганах цаг ойртсоор л ...
чив чимээгүй гудманд би ганцаар алхсаар л ...
одоо хэсэгхэн л тэсчих
навчис хийсэж модод нүцгэрхийг хараад л ...
намар болж шувууд буцахад л ...
Аль дээр ингэж бичиж байж. Намараа гэж дургүйг минь хүргээд байдаг хирнээ л дурлах юмтай сайхан улирал юмдаа. Дахиад л намар болчиж тэгээд л .... Хамгийн азтай ч гэмээр юмуу эсвэл харамсалтай нь ч гэхиймуу удах тусам, намар намарыг ирэх тоолонд, нүүдлийн шувуудийг буцах болгонд хүлээсэн улирал минь биш болохыг мэдэж, хорогдох зүйлс түрүү жилийнхээс нэмэгдсэнийг анзаарах юмдаа.