хоосорчиж...
ямар ч мэдрэмжгүй болоод
яг л чулуу шиг болчиж
зүүдээ санахгүй
зүрхээ сонсохгүй
догдлох мэдрэмжгүй болоод
дотроосоо хоосорчиж.
....
өнгө будаг алгалсан хорвоод
өөрийгөө алдчиж
зам дагуу хайж яваад
залхсандаа зүгээр л больчиж.
олно гэсэн найдвараа ч бас гээчээд
орчиж, буцаад л хуучиндаа....
....
хиймэл төрх...
гандсан царайтай...
баг зүүсэн...
хүмүүсийн дунд
хөөрхий найдвар минь
ичсэндээ
надаас зугтаад олдохгүй байгаа бололтой.