2010-05-10
Төөрсөө
Өнгөрсөн долоо хоногт та нарыг сагсаар тэмцэлдэж байхад би н уулын орой дээр хайшаан явахаан мэдэхгүй элийрч байваа гэж :р. онгоцонд алхаснаа эс тооцуул амьдралдаа хамгийн өндөр цэгт хөл тавихаар зориг шулуудан богд хан уулын цэцээ гүн оргил руу дайралт хийсэн юм тэр өдөр. дайралт ч яахав болдогоороо болж дархан цолоо мандуулах нь мандууласаан хөөрхий. дайсан этгээд гэхээр юм гэвэл хайлсан цас хүйтэн салхи байсаан хөөрхий. угын хайнгын гайгаар ууланд авирах ямарч бэлтгэлгүй гарсны хэлэх үү. хөнгөн юм гээд хөлдөө пүүз, халууцаж магад гээд нимгэн цув нөмрөөд гарсны хэлэх үү хайлсан цас хүйтэн салхинд дийлдэнгээ алдсаан нуугаад яахав. нөгөө эгшиглэнгийн "би даарч байна" гэдэг дууг дотроо аялаал, хайлсан цасны шалбааг туулаал, уулын орой руу алхаал тэй гоё байсөө. ядрана өлсөнө гэж тооцоолоогүйн гайгаар жаахан ядарч жоохон өллсөнийг эс тооцуул бүх юм сайхан уулын орой дээрээ гарсөө. тэгээд яахав өмнөө тавьсан зорлигоо биелүүлж дайснаа дарсан баатар чинь машинд хүлээж байгаа халуун цай, хүйтэн хоол, хуурай гутлаа санан сансаар уруудсаа. уруудахаасаа өмнөө жоохон уусаа :р. ойрд архи гээч гашуун эдийг амсаагүйг хэлэхүү, өглөө н өлсөнө гэж бодоогүйн гайгаар өвчүүнийхээ цаагуур элдвийн юм шидээгүйг хэлэх үү, уусан жоохон юмандаа халсаа зайлуул :р. халамцуу хүний онгироог хэлэхүү хамт яваа хүмүүсийн уймрааг хэлэх үү уулнаас буун ойруу орохдоо урд нь ирсэн замаараан биш амьд хүн алхаж байгаагүй газраар гүй ээ мөн ч зоригтой орсоон. тэгсэн яахавднн тэнд хүн байдаггүйн байна лээ. бас алмас лав харагдаагүй :р. гэснээс манай блогмнд богд ууланд байдаггүй алмас амьдардын биш бээз :р. тэрийг нээрээ судлах юм байшүү. за энэ алмас ч яахав блогтоо бичлэг нэмэх блогмнээ тохижуулах энтр гээд мундахгүй ажилтай учраас надтай таараагүй ч байж мэднэ. би ч нээх хайж гүйгээгүй ээ. гол н замаа алдаж төөрсөн хүмүүс бантахдаа уул давж улаанбаатар орно, урагшаа алхаж машаан луугаа очино гэж маргаад. маргааныг би н таслангаа алдаад уур хүрээд дуугай л дагсаан. гэм н биднийг орой дээр нь гарахад сайхан ааштай байсан тэнгэр хангай гэнэт нүүрээн буруулж маниусыг бас цасан шуургаар айлгаад амжсан. айсан хүмүүс яахав нэгдсэн шийдэлд хүрч урагшаа ч биш хойшоо ч биш алхсаан. өндөр моддын доогуур өргөн чулууны дээгүүр алхаал байсан алхаал байсан. олон уул давж хэрэв зөв явж байсан бол зорьсон газартаа хоёр гурав хүрээд машаандаа суугаад гэрийн зүг явах хугацаа зөндөө өнгөрсөөн. гэсэн ч алхаал байсан алхаал байсан. явж явж ойн цоорхой тааралдахад ой дууслаа гэж хичнээн баярласан гээ. харамсалтай нь цаанаа нь дахиад уул, дахиад ой байгааг хараад жинкэн гутарсаан. ингээд энэ ойд хонодын байж гэж хальт бодсоон. хөлдөж үхэхгүйн тулд хуурай мод олы, асаагуураа хэмнээд тамхи татахаа болий ч гэж бас бодсоон. гэхдээ бусдыгаа айлгахгүйн тулд гаднаа гутраагүйм шиг царайлж алхаал байсан. азтай нь төөрсөн хүмүүст зориулсан зам бас байдын байна. тэр нь бидэнтэй бас таардым байна. гэхдээ бас зам олчоод замынхаа аль үзүүр лүү явах уу гэдэг дээрээ бодож жаахан зогссоон. зориг гаргаад нэг тал руу яваад үзсэн алдалгүй зөв замаан олж машаан дээрээн ирж, үлдээсэн хоолоо идэж хуурай гутлаа өмсөөд бушуухан харих замдаа ороход оройн найман цаг өнгөрч байлаа.
за ийм л паянтай аялаад ирсээн найз н. амьд мэнд ингээд блогоо бичээд байжээн гэдэгтээ итгэсэн хэвээрээ л байсан шүү гэхдээ.

Сараачсан: dao | цаг: 18:16 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


za dahij avirahaar bol duulgii ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 08:39, 2010-05-25 | Холбоос | |


aylal ni sonirholtoi bolje.
ahiad aviralt enetr hiivel heleerei ho, ah ni hamt yavay tehuu.
hehe.
iimerhuu tolgoi holbolt hiitel saihan bichjee dao.
Сараачсан: intlaw цаг: 19:44, 2010-05-24 | Холбоос | |


тэгээл гэнэт ядарснаа ухаараад бид нардээр ирээгүйн байншд тормолзох
Сараачсан: arch_tseegii цаг: 16:01, 2010-05-11 | Холбоос | |


цээгий: тэхх янзтай гоё паянтай хөгжилтэй сайхан аялсан харин хот руу орох үедээ аймр ядарснаа гэнэт ухаарсын кэкэ.
зурай: хүүш байхгүй байна уу сонын тэй :р
Сараачсан: dao цаг: 13:13, 2010-05-11 | Холбоос | |


Хөөх, заза ийм гоё адал явдалтай аялаад ирсэн юм чинь уучиллаа гээлү. хэлээ гаргах . Энэ хажуугийн жагсаалтанд миний нэр яагаад байхгүй байгаан бол гуниглах
Сараачсан: Zurai цаг: 11:17, 2010-05-11 | Холбоос | |


сайхан адал явдалтай аялал болсон байншд тэврэлт
энэ чин л залуу нас шүү дээ гээлүү хэлээ гаргах
тэр үед чин харин бид нар татаж унатлаа инээгээл хөгжилтэйхэн сууж байлаашд хэлээ гаргах ярзайтал инээх
ингээд амьд мэнд блогоо бичээд сууж байгаад баяр хүргьеээ алга ташилт
Сараачсан: arch_tseegii цаг: 10:44, 2010-05-11 | Холбоос | |


би харин апраадгүй явсын хүмүүсийн апрааданд би багтсан байлгүйдээ. тэгж байгаад пикассод хэдэн зураг хийнээ. ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 22:18, 2010-05-10 | Холбоос | |


Гайхалтай аялал болжээ. Зураг энэ тэр зөндөөнийг л дараа биз бодуул smug
Сараачсан: xvv цаг: 22:14, 2010-05-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax