2011-02-14 , сараачсан: dao төрөл:
мартчихаж.. мэдрэмжээ үгээр илэрхийлэхээ.. хичнээн хичээвч илэрхийлэх үг олдохгүй юм. өнөөх л хуучин үгнүүдээ холбоод бичих нь нэг л ядаргаатай.. уран яруу үгс гэж байхаа больж.. оргилох айхтар хүсэл гэж алга.. хэтэрхий хуучраад үнгэчихсэн өврий дэвтрээ өдөрт хэд хэд нээвч үзэг ойртуулах чадал эсвэл зориг алга.. би хэтэрхий хуучирч. бодол минь өтөлж. ухаан санаанд минь уншаад мартчихсан номын мөртүүд л эргэлднэ.. санах гэж хичээх тусам л улам л хэцүү санагдана. хөндий цээжнээс чимээ үл гарна.. хоосон тархинаас бодол үл хөвөрнө.. эргэлдэх бодлууд нь өнөөх л ажил ажил.. өөр зүйлыг боды гэхнээ ч ...
2011-01-25 , сараачсан: dao төрөл:
амьдрал аягүй сонион.
2011-01-21 , сараачсан: dao төрөл:
Хараал идсэн улстөр. Дургүйг хэлэхүү сонирхох ч үгүй явлаа. Гэтэл твитерт хүртэл ороод ирж. Яахав тэдний хамраа цухуйлгаагүй үлдсэн өчүүхэн талбар байсан байж болно. тэдэнд ирэх сонгуулиар өнөөх суудалдаа суух нь өчнөөн хэрэгтэй байж болно. тэр нь надад хамаагүй. тиймдээ ч би тэднийг твиттерт ад үзэхгүй. үнэхээр залхмаар бол дагахаа больчиход асуудал тэндээ л үлдэх биз. Ардчилсан үндсэн хуулийг хамгаалахад айлгахаас өөр аргагүй болжээ. айхтар сонголт. иргэд нь ингэтлээ хоосорсон тархитай өлөн ходоодтой байхад элдэв дээдийн мундаг үгс нийгмийг эргүүлж ардчилалыг үгүй хийх боломжтой. тиймээ би ү...
2011-01-20 , сараачсан: dao төрөл: Мартахгүйн баталгаа
хэдэн сарын өмнө их сургуульд хамт сурч байсан нэг ах залгаад миний дүү уулзах хэрэгтэй байна гээд. яваад очсон өмнө нь уулзахад ярьж байснаасаа тэс өөр юм ярьж байнаа. Монголын нууц товчоог монгол хүн бүр мэдэх ёстой гэж мэгээд л. Гол нь нэг шоу тэмцээн маягын юм зохиох гээд надаар нэг жоохон юм хийлгэсийн. хүн бүрт олдоод байдаггүй гадаадад сурах гэсэн боломжийг олгох гол нь түүнийг зүгээр ч нэг олгохгүй монгол хүнийхээ хувьд бахархаж явах зүйлсийн маань нэг нууц товчоог сурталчилах түүнийг мэддэг болгох зорлиготойн байна гэдгийг ойлгосон л. гадаадад сурах ч яамай гэхэд бүтэн жилийн турш үрг...
2011-01-18 , сараачсан: dao төрөл:
Өнгөрсөний өмнөх онд Өршөөлийн хууль гарч олон залуусийн хийсэн гэмийг төр нэг уучилсан билээ. Энэ хуулиас болж нийгэмд ямар сөрөг нөлөө бий боловоо гэдгийг Обдоо судлаад өршөөлийн хуулийн үр нөлөө гээд нэг нийтлэл бичсэн. Өршөөлийн хуулийг ойр ойрхон давтамжтай гаргах нь гэмт хэргийн гаралтад хэрхэн яаж нөлөөлж байгаа тухай байсан санагдаж байна.  Миний ярих гэсэн зүйл бол Өршөөлийн хуулийн сөрөг үр дагварын тухай биш. Учир нь амтай болгон ярьж байна. Өршөөлийн хуулиар алуурчин өршөөгдсөн тухай, гарч ирээд нялх охин алсан тухай гэх мэтээр. тэгж ярьж буй бүхний хэлдэг нэг л үг нь элбэгдорж өрш...
2011-01-17 , сараачсан: dao төрөл:
мэдрээгүй мэдрэмж гэснээс газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг зүгээр л төсөөлж болно. өглөөд нар шингэхийг зүгээр л бодож болно. мэдрээгүй мэдрэмж гэхээр байхгүй зүйлс болхгүй зүйлс байх. эсвэл чадахгүй ч юмуу. ямар учраас есенин ахматова мария булгаков энтрийг агуу хэмээн дууддгийг. ямар учраас куртыг энэ ертөнцийн биш хэмээн цоллодогийг, ямар учраас фрэдий мэркурийг бурханы бэлэг хэмээдгийг би мэт нь ойлгох тэнхэлгүй юм. зүгээр л тэдний төсөөлснийг бид хэзээ ч төсөөлж чадахгүй учраас л.

...бүлэг цагаан дэрсний
бүдэг гэрэл доор...

гэсэн мөртийг уншаад тас харанхуй шөнө га...
2011-01-12 , сараачсан: dao төрөл:
гэнэт л бодлоо. зүгээр л бүх зүйл яагаад ийм юм бол. нар зүүнээс мандаад л. навч н хавар дэлгэрч намар нь гундаад л. өглөө өдөр үдэш гэсэн дарааллаар л бүх зүйл болдог. өнгөрсөн гэж дандаа хойно хоцорсон зүйлс. өнгөрсөн гэж өнгөрөөд түрүүлээд явчихсан зүйлс яагаад байж болохгүй гэж. өглөө яагаад нар шингэж болохгүй гэж. хайртай дуртай гэсэн үгийг орлуулж болох тийм л зүйл. хажууд нь байхад сэтгэл бүтэн тийм л хүн. холдоод явахаараа биеийн маань нэг хэсгийг аваад явчихдаг тийм л хүн. өглөө үдэшгүй санагдах ч өөрийг нь хэзээ ч дурсахгүй байгааг бодохоор л сэтгэл дахиад хоосрох тийм л зүйрлэл. ши...
2011-01-03 , сараачсан: dao төрөл:
яг шинэ жилээр бэлэг авч байснаа бүүр бага ангид байхаа эс тооцвол ер нь байхгүй юм байна. гүү ээ өнөөдрийг хүртэл хэ хэ. өнөөдөр нээх гоё цүнх бэлгэнд авлаа. баярлаад үзээд л үзээд л сйахан байна өө. энэ жил ер нь цаашдаа ирэх бүх жилүүд аз жаргалаар дүүрэнг байг гээд андуудаа ерөөл өргөн мэндэчлий
2010-12-29 , сараачсан: dao төрөл:
Тусгаар улс биш байхын зовлонг мэдрээгүй мань мэт ч яахав. энд тэнд элийр муруйж шүлсээ үсэргэж явдгын байж. Эх орноо хамгаалж хөгийн хятадуудын чин санааг уудлахын ялдамд ходоодоор минь захирахын тулд хонь ямааны махыг их хэмжээгээр авч байгаа тухайд санаа зовон байх зуур маань их эзэн христийн төрсөн өдөр болоод өнгөрөв. энэ баярын сезон нь бүтэн сар үргэлжилдэг маниусын хувьд бас нэгэн тэмгдэглэлт өдөр бараг анзаарагдалгүй өнгөрөх гээд байх юм. саяхандаа тун саяхан 11 сарын сүүлээр бид анхныхаа үндсэн хуулийг баталсан хэмээн хөөрцөглөж нэг өдөр амарсан даа. үнэн гэвэл тэр хууль тэр чигтээ к...
2010-12-20 , сараачсан: dao төрөл:
өөрчлөлтийг өөрөөсөө. өөрийнхөө төлөө бүхнийг таг мартаад урагшаа алхахсан. амьдрахаас урагшлахаас ухрахаас... өнгөрсөн бүхэн тэндээ үлдэг. өнөөдөр л бас маргааш л надад чухал байгаасай. мэдэгдэхгүй маргаашын төлөө мартагдахгүй өчигдөрийг мартахсан. зүгээр л чив чимээгүй. ямар ч хариу үйлдэл реакц байхгүй.
2010-12-16 , сараачсан: dao төрөл:

Хэсэг 5

 

Нээрээ ....лүү залгий ойрд яриагүй сүүлд хэзээ ярилаа 3 хоногийн өмнө билүү. Ер нь уулзаагүй хэд ч хоночив. Завтай бол уулзаж сайхан буу халий гэх мэтээр эдвийг бодсоор утсаа гаргаж ирэн түүнлүү залгахад тэр утсаа авлаа. Юу байна юмгүйдээ гэх мэт ойр зуурын яриагаар эхэлсэн тэдний яриа удахгүй би хүнтэй гэрлэх гэж байгаа гэсэн үгээр үргэлжилсэн юм. Тэр үед тэр худлаа хүнээр тоглоол гэж инээхдээ үнэн байх вий гэсэн айдас төрж байгааг анзаарсан юм. Үнээн гэж нухацтайгаар нь хэлэхэд олон үг ярилгүй зүгээр л утсаа тасалчихсан. Тэр өдөржин дэмий тэнэж гудмаар алхахдаа өөрийгөө зүхэж түү...

2010-12-14 , сараачсан: dao төрөл:

Хэсэг 3

 

Одоо тэрэнд найдах юм үнэндээ алга байлаа. Тэр түүнээс ирсэн мэссэжийг унших бүртээ өөртөө итгэх итгэл нь улам буурч одоо би түүнтэй уулзахдаа юу хэлэх вэ гэдгийг л бодно. Тэр дугаарын эзэнээс ирсэн өөртэй нь уулзахыг хүссэн агуулгатай тэр л мэссэжийг уншиж дуусаад л тэр юунаас ч юм учиргүй айж байгаагаа мэдэрсэн юм. Мэдээж тэр түүний хүссэн газарт хүссэн цагт очих болно гэдгээ мэдэж байлаа. Харин уулзаад юу ярихаа төсөөлөхгүй байлаа. Өмнө нь ярьдаг байсан зүйлсээн ярьвал тэр инээх болов уу. Инээхгүй л байхдаа. Өдөр бүр хийдэг байсан үйлдэл нь ямар ч утгагүй гэдгийг мэдэж байгаа...

2010-12-13 , сараачсан: dao төрөл:

Хэсэг 1

Хараад л дурласан. Хачин ихээр хайралсан. Өөртөөн үнэнч үлдэх гээд л өдий болтол хичээсэн. Хичнээн ихээр хайрлах тусам өөрийнх нь болохгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэйг ойлгосон. Зүгээр л хамт байхсан гэх адын хүсэлээ дарах гэж хичээсэн. Амьдрал бол кино биш гэж өөртөө үглэвч хамт байхын тулд юу ч хамаагүй хийх хүсэл нь дарагдаж өгөхгүй зовоосон. Өөрийгөө биш түүнийг л зовоож байна гэдгээ гэнэт мэдээд үзэн ядаж эхэлсэн өөрийгөө. Тэгээд өөрөөсөө бас тэрнээс зугтсан. Хурдхан шиг мартахсан гэхээс тэсэж ядсандаа утасных нь дугаарыг устгасан боловч мартаж өгөхгүй гээд ой санамжиндаа хийчихс...

2010-12-10 , сараачсан: dao төрөл:
уяхан замбуу тивийн наран

за өнөөдөржин л сонслоо.  тэгээд таануустайгаа хуваалций гэж бодов. чих онгойх шиг л болох юм.
2010-12-01 , сараачсан: dao төрөл:
Инсепшн үзэв. өмнө нь үзсэн байсан боловч хэлний бэрхшээлийн улмаас хагас дутуу ойлгоод орхичихсон байсан юм. Харин сая Монгол саб татаж аваад дахиж үзлээ. бүүр их асуудалд унадаг байшшд :р.

кино бол угаасаа зүүдний тухай өгүүлдэг санаа энтр нь бол үнэхээр гайхалтай төгс бүтээл. хэлэх ярих ч юм биш. каприо яасан ч мундаг тоглосон юм. тэгээд нэг биш удаа үзэж байгаагынх бас өмнө нь олон ревииев уншиж байсных хүмүүсийн тавиад байдаг Кобб сэрсэн үү эсүүл хамгийн сүүлийн төгс зүүдээ бүтээснүү гэдэг асуултын хариуг хайлаа.

ер нь бол хоёр хувилбар байгаа юм. угаасаа эхнэр нь үхдэг нь эхнэрийнх нь зөв ...
2010-11-29 , сараачсан: dao төрөл:
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2010-11-26 , сараачсан: dao төрөл:
3.2 Megapixel camera, and FM radio and a MP3 player
Энэ samsung утасыг 180000 төгрөгөөр touch screen-тэй олон өнгийн сонголттой. Дэлгэрэнгүй мэдээллийг http://tedy.mn/product.php?p=3377 сайтаас авна уу.

  Энэ LG-ийг 260000 төгрөгөөр зарна. дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gsmarena.com/lg_km555e-3014.php сайтас авна уу

энийг 150000 төгрөгөөр дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gsmarena.com/samsung_b3210_corbytxt-2943.php сайтаас авна уу

англиас өөр утаснууд авчирч болно. хэрвээ энэ утаснууд монголд энэнээс хямд байна гэвэл хэлээрэй болж л өгвөл хямдхан өгөх санаа байна :р

update: эдгээр утаснуудын...
2010-11-22 , сараачсан: dao төрөл:

Аль дээр арван жилээ төгссөн хүн л дээ би. Миний үед гэхүү намайг сургуульд байхад гэхүү насан бага үед маань “Ардчилал” гэгч нь ялаад арваад жил болсон байсан ч дунд сургуулийн сурах бичгийн номноос маркс энгельс нь салаагүй л байж.  Гэнэн материалист Энгельсын үзэл бодол нь хэрхэн төлөвшсөн тухай л заадаг байж. “Ардчилал” хэмээх зүйл муу муухайг авчирч гэмт хэрэг ядуурал өссөн тухай ярилцгаадаг байж.  Өмнөх түүхээ муулах гэсэнгүй үнэндээ тэгэхэд тийм л байсан. Мань мэт нь яагаад ийм зүйлийн төлөө тийм ихийг хаясан юм болдоо хэмээн эргэлзэх ухаан үнэндээ байгаагүйг нуух юун. Ингэж эртни...

2010-11-16 , сараачсан: dao төрөл:
над шиг ингэж ганцхан дууг хичнээн өдөр сонсдог хүн байдаг болов уу. лав гурван өдөр тасралтгүй сонслоо.

2010-11-10 , сараачсан: dao төрөл:
тас хар...
миний дотор юу ч үгүй. өмнө нь ийм байсан одооч ийм байна. ер нь миний санах бүхий л өдрүүд ийм байсан. тас хар... үүнээсээ би залхаад л... залхаад л... сүүлдээ залхахаас ч залхаад л... юугч үл анзаарахсан. чив чимээгүйн дунд гав ганцаараа суухсан. дахиад л ... дандаа л... чөтгөр аваг. өөрчлөх гэж оролдох бүр араасаа асар их өвдөлтийг дагуулаад байхаар нь би өөрчлөхийг оролдохоо ч больсон. хэзээ нэгэн цагт бичиж байсан тэнэг тэмдэглэлүүдээ эргээд уншихаар өөрийгөө шоолж инээх өдөр ирнэ байх гэж тас харанхуйгаар найдаж байна. гэтэл тэр хэзээ нэгэн цаг гэж хэзээ ч байхгүй зүйл бололтой...