2011-07-18 , сараачсан: dao төрөл:


наадмын хэд хоног баахан киногоор зинамлдав... тэгээд трансформэрсын энэ дуу майр таалагдсан дахин дахин соносоол байжээн..
2011-07-15 , сараачсан: dao төрөл:

Зогс чи

2009-10-09 14:15:10




Фауст: Байз даа түр хүлээ. Яг энэ мөчид цаг хугацааг зогсоомоор байна.


Гарцаагүй мэдрэх мэдрэмж болохоор нь

Ганцаардал уй гунигтаа би дуртай

Яваад өгөх бүхний төлөө биш

Яг л энэ гунигийнхаа төлөө

Цаг хугацааг зогсоохийг хүснэ.



2011-07-15 , сараачсан: dao төрөл:
blogspot их сонин  болчиж.. хүмүүс наадамлаад наадам нь дуусахгүй зав муутай байгаа бололтой.. шалгадаг хэдэн блог маань хэвэндээ л байх шив.. за энч яахав.. ойрд хуучин мэдрэмжээ олох шиг болсон.. түг түг цохилох зүрхээ ингэж ойр ойрхон чагнаж үзээгүй хичнээн ч удаавдээ.. гэм нь би дахиал тэнэгтсэн.. цаашаа бичъе гэвч үгээр илэрхийлж чадахгүймөө.. би ер нь яачаавдэ.....
2011-06-14 , сараачсан: dao төрөл:
Ойрд энэ тэнгэр хангай яасан гоё байхын.. нэг бороо ороол дараа нь нар гараал тэгээл дахиж бороо ороол.. зөөлхөн салхи үлээгээл.. сэр сэр салхитай.. чийг үнэртээл.. модод шуугиал.. нэг л яруухан..

2011-06-13 , сараачсан: dao төрөл:
аягүй сонин асуулт тэ.. амьдралын зорлиго юув? гэж.. их эртнээс хүмүүс энэ талаар боджээж аристотэл энтр бол бараг энэ талаар хэзээ хойно бодсон хүмүүс байх.. ер нь зөв асуулт тавина гэдэг зөв хариулт хэлхээс хэцүү юм шиг байгаан.. жишээлбэл.. аристотэлээс нэг нөхөр /нэрий нь хэн ч санкуй байгаа/ саваа мод барьчаад дээш нь шидээд энэ яагаад доошоо унаад байна??? гэж асуусан байгаам.. тухайн үед ньютон төрөөгүй байсс болохоор таталцлын хуулийг хэнч нээгээгүй байж л дээ.. Аристотэл агаа угаасаа тухайн үедээ алдартай цэцэн мэргэн хүн тул аргалсгээд нэг хариулт өгсөн биз.. тэр хариулт нь ньютоныхт...
2011-06-13 , сараачсан: dao төрөл:
Оюуны хомсдолтой юм гэнэлээ.. гэж ярилцацгаана.. гудманд чанга хөгжим тавиад бүжиглэчихдэг, эсүүл энд тэнд хүнд юм өргөж яваа хүний ачаа бараанаас нь туслаж өгөөд  хүүхдүүдэд шоглуулсан шигээ инээчихсэн гүйж явдаг нэг хүн манай нутагт байдаг байсын.. бага байсым би.. тэгээд энэ ах яагаад ийм тэнэгий гээд ээжээс асуучихлаа.. их гайхсан бололтойм.. гайхахаас яахавд.. хүмүүст зүгээр тусалж, хүүхдүүдэд зүгээр шоолуулчаад огтхон ч уурлахгүй тэгээл инээгээл яваад байхаар чинь.. миний асуултын хариу ихээ ойлгомжгүй бйасан тул өөрөө гүнзгийрүүлж ойлгохоор ургуулан бодвоо хөөрхий.. тэгээд үр дүнд нь уу...
2011-06-07 , сараачсан: dao төрөл:
Аягүй утга учиртай сонин асуулт..

Ингэсийм.. бага байлаа.. багцаагаар ардын сургуулийн алтан босгыг алхаж ороод арван жил болцон.. ойлгомжгүй зүйл төрөл бүрээр шалгалт өгөөд онхолдож унаад ардын хүүхдийн адил "аятайхан" сургууль авч чадаагүй гэсэн үндэслэлээр малчин ардын гэр хувиарлагдаж хувийн боловсролоо дээшлүүлэхээр томилогдсон байх үед.. Хүргэн ахынд очиж хамгийн номхон морь унаад хааяа нэг хонинд явна.. бусад үед нь үхрийн баас цэвэрлэж нэг газар цуглуулах, оройн саалинд эгчид тугалыг нь татаж өгөх гэх үй түмэн ажилтай өдрийг өнгөрөөдөг байлаа.. анхандаа морио эмээллэх гэж доор нь орчихо...
2011-06-06 , сараачсан: dao төрөл:
Өвөр монгол өнчин жаалийн авьяаслаг хятадчууд шоунд дуулсан дуу нээтэд жинхэнэ од болж байнаа.. хүмүүсийн хамгийн их бахархаж ярьж байгаа зүйл нь.. хятад шүүгчийн хэлсэн чи монгол эрх хүн тул уйлж болохгүй гэсэн үг..

Би яахвээ.. амьдралын тийм ч олон жилийн туршлагагүй.. гадуур дотуур явж үзсэн харсан тийм ч их биш.. гэхдээ.. нэг зүйлийг монголчуудын сэтгэл хөдлөлөө бусдад үзүүлэх дургүй занг өөртөө бас байгааг ч анзаардаг байсым.. тэгээд галзуурчихгүйн тул сэтгэл хөдлөлөө илэрхийлж орилж хашгирч ялалтаараа бусдад сайрхаж ялагдалаа бусдад хуваалцаж бусдаар өрөвдүүлэх нь тийм ч муу зүйл гэж бод...
2011-06-02 , сараачсан: dao төрөл:
За за.. би нэг иймэрхүү.. блогмн бас тиймэрхүү.. бичлэг шахы гэхээр залхуу хүрнэ.. бичлэг уншы гэхээр баахан төөрнө.. аягүй гоё амьдралтай юм бичий гэхээр санаа үл төрнө.. аар саархан тэмдэглэл хөтлий гэхээр санаа ихэд зовно.. гүү тэгээд яалтай ч билээ..  ямар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах өөрийнхөө хувь нэмэрийг хэрхэн нэмэгдүүлэх тухай санаа оноогоо бичилтэй биш дээ.. гэснээс хундага эгээг дуурайж нэг амьсгаагаар нэлээн урт өгүүлбэр оруулах гэж оролддым билүү..

...


за чадкуйн нь бололтой байгаа нь үргэлж богино өгүүлбэрээр бичсээр байгаад үлэмж хэмжээний үгийн сонголт хаашай ч юм алга ...
2011-05-26 , сараачсан: dao төрөл:
Мөнгө байхгүй бол зөгийн бал байхгүй... хөдөлмөрлөхгүй бол мөнгө олдохүй.. баялаг бүтээгч нь ховордоод ирэхээр улс оронд атуусны билэтний үнэ ширхэг талхны үнэнд нөлөөлдым болуудаа..


уул нь аймр гоё борооны тухай бичлэг бичий гэж бодсым.. даанч тэнэг залхуу хүрмой.. тэхээр манайхан энийг сонсоод байжээ..


таалагдуул хэлээрэй.. орой залхуу хүрхээ болихоорой бороог оруулна..

...
2011-05-06 , сараачсан: dao төрөл:
Амьдралынхаа тухай бишээ.. алхам тутамд цөмөрч мэдэх хөлгүй мөсөн далайн тухай... гишгээд гишгээд.. хэрвээ цөмөрчихвөл яана гэсэн айдас байвч зогсолтгүй урагшлахгүй л бол энэ мөсөн далайн зах хязгаарт хэзээ ч хүрж чадахгүй.. гэхдээ тэр зах хязгаар гээч нь одоохондоо харагдаж байгаа зүйл алга ч байгаа байх гэсэн өчүүхэн төдий найдлагаа өвөртлөөд л урагшлаал.. хэсэг алхснаа арагшаа харж санаа алдаал би тэнд гишгэдэг байж тэгэхэд тэнд гишгэдэггүй л байж.. бас бахархаал.. би яаж тэрэн шиг тэнд гишгэчихээгүй юм!! тэгсэн бол балрахгүй юу!! яаая ямар азаар би тэрийг олоод гишгэчихсэн юмбээ.. ...
2011-04-29 , сараачсан: dao төрөл:
Ардчилал гэгч олонхоороо шийддэг.. гэхдээ цөөнхөө хорьдоггүй гэж бодохын.. гудманд хэдэн хүмүүс жагсаал биз хүн болгон тэдэн лүү дайрах ямар хэрэг байнаа...

2011-04-11 , сараачсан: dao төрөл:
гэнэт та өөрийгөө хэсэг хугацааны дараа байхгүй болох юм шигээр мэдэрч байсан уу.. муу амаллаа гэж битий хэлээрэй угаасаа муу хүн гэдгээ мэддийм болхоор тийм зүйл болкуй гэдэгт итгэлтэй байна энтр :р.. зүгээр л гэнэт тэгж санагдав.. гэхдээ яг тэгж бодогдох үед тийм ч аймшигтай лав санагдсангүй..
2011-03-21 , сараачсан: dao төрөл:
мэдэхгүй ээ. зүгээр л дуулмаар сэнгэнтэл хашгирмаар санагдах чинь. учиргүй гуниж гутарсан юм алгаа. уурлаж бухимдах ч зүйл алга. зүгээр л сэтгэл гэгэлзээд. нутгийнхаа нуурыг, тэнд ирдэг хос хунг санав. бул нуурын хос хун одоо тэндээ ирдэг боловуу. хэрвээ ирдэг ирж байгаа бол энэ цагын уринд наашаа зориод гарсан болов уу. үржиж олуулаа болсон болов уу. хэдий жижигхэн ч гэлээ тэр л нуурын хөвөөнд тоглож наадаж явсан бага балчир настай миний хувьд хангалттай том нуур. хэдий цөөхөн ч гэсэн нутгаа санах үедээ дурсан санаж сэтгэлээ дүүргэхэд зай үлдээдэггүй хос хун. нүд гүйцэхгүй тал, өөвгөр...
2011-03-14 , сараачсан: dao төрөл:
Гуниг гэдэг зүгээр л үргэчихдэг байх тэ.. надаас үл хамаараад л.. хаа сайг эх орныхоо газраас сөөмийг төдийг ч үл өгөхийг хүсэн орилолдох эх орончидоор дүүрэн байхад яагаад ганцын зэрэг нь бүтэн аймгаа тэр чигт бэлэглий энтр гэж болкуй гэж.. тэглээ гээд тэр нь яг одоо биелэгдэх гэж байгаачиш.. юун хамаагүй утгагүй зүйл биччихвээ.. тэр яахавд.. зүгээр л өөрийнхөө дотрох бодол санааны эргүүлгэн дотроо төөрсөөр, өдөр бүр нэг л хэвийн зүйлсэд дарагдсаар.. би хэвэндээ л.. өнөөх л гунигтай алхаа дотор нь төөрмөөр элий бодлууд.. бусдад үл ойлгогдохыг хүсэх адын бодол.. гунигтай бас залхмаар нэг тийм....
2011-03-02 , сараачсан: dao төрөл:

нам гүмхэн.. нэг тийм чив чимээгүй.. хичнээн хашгираад ч сонсогдохгүй.. хэний ч бүр өөрийнх нь чимээ гарахгүй..

 

бурханд хайртай гэдэг зүгээр л үл тоохыг хэлнэ.. хичнээн удаа бурханаас тусламж гуйна төдийчинээ бурханыг зүхэх шалтгаан нэмэгдэх тул.. бурханыг ч ер нь юуг ч.. үл тоох.. гэвч энэ зүрх итгэхийг тэмүүлэхийг хүснэ.. эргээд нөгөө зарчимаа зөрчихөд хүрнэ.. эргэлзээ.. бөөн бөөн гансрал.. бусдыг хайрлана гэдэг бурханыг хайрлахаас тийм ч ялгаагүй биз..

...
2011-02-28 , сараачсан: dao төрөл:
Хөөш цаана чинь үнэн түүхийг гуйвуулчихаж.. Байж болох муу үгээ дайгаад төв талбайд сүрлэг гэгч нь залрах Сүхээ агаагын нэрийг баастаж байна.. гэснээс сүх ах чинь хятад бишийм байна.. би хятад биш гэж л боджээсэн л даа.. хүмүүс харин хятад биш л гэж боджээсийм байна.. тэрийг нь дургүйцээд хятад биш гэж хэвлэлийн бага хурал зарлажээ.. гэснээс тэр хөшөөг хүрэлдэж гэнэ.. хэдэн жилийн өмнө хүрэлийг сүхдэж байснаа одоо сүхийг хүрэлдээд л.. гэснээс хойноос ирээд түүх зохиож өгсөн орос агаагын түүхийг үнэн гэдгийг батлах гээд зарим нь боож үхэх сурагтай.. шаал утгагүй юм.. алдарт хувьсгалт намын 90 ж...
2011-02-22 , сараачсан: dao төрөл:


Заримдаа түжигнэтэл нүдэх тооцолон бодох машааныхаа гараас тун чиг ихээр залхах юм.. ямар ч ойлгомжгүй өгүүлбэр байна уу.. яруу сайхан монгол хэлээрээ л бичих саанаатай :р .. үг өгүүлбэр холбох чдварыг маань алдуулж буй интэрнэт гээч бас юучивдээ.. үнэндээ унших цагаа байхгүй болгоод ертөнцийн түмэн янзын вээб сайт хэсэх миний л буруу.. гэхдээ энэ ч яахав.. цагаа тулвал алдаагүй бичиж уран яруу үгсээр охидын толгойг эргүүлж дөнгөх хэвээрээ л байгаа хэмээн өчүүхэн төдий найджихуй.. өчүүхэн хэмээхийн учир нь өнөөх найдлагын хэмжээ нь өдөр ирэх тусам багасаад л байгаад л.. өөр бас зүйл нь үзэг ца...
2011-02-18 , сараачсан: dao төрөл:
хөдөлгөөний дутагдал гээч юм болоод байх шиг байнаа.. нуруугаар хөшиж өвдөөд.. заримдаа унтаж ч чадахгүй юм.. эмчид үзүүлсэн чинь хэдэн эм бичиж өгсөн.. уухаа мартчаад байхын.. хөдөлгөөн сайн хий гэхээр нь хэд хоногоос бассэйнд явах санаатай.. хамт явчих хүн байхгүй биз.. ганцаараа болохоор эвгүйм шиг санагдаад байх юм..
2011-02-16 , сараачсан: dao төрөл:
өнөөдөржин эмчийн үүд сахиж суув. ядаргаатай хар яр гэсэн хүмүүс л байх юм. олон хүнтэй харьцдаг болхоор тийм болдог байхдаа. мөнгөө төлөөд үзүүлж байж загнуулаад суух ч эвгүй л юм билээ.. тэгээд одоо яалтай ч билээ. ямар өөрийгөө эмчилж чадахгүйгээс хойш.